Main » 2011 » аравдугаар сар » 13 » МАК-ын өв залгамжлагч Н.Цэлмүүн нөхрөөсөө салжээ
6:55 PM
МАК-ын өв залгамжлагч Н.Цэлмүүн нөхрөөсөө салжээ
 

"Монголын Алт” компаний захирал Б.Нямтайширын гэр бүл сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа больжээ. "МАК”-ын захирал Б.Нямтайширын хүү саяхан Дорнод аймгаас МАН-ын бага хуралд нэр дэвшиж улс төрд хөл тавьсан. Түүнчлэн Б.Нямтайшир захирал охиноо гадаадад өндөр боловсрол эзэмшиж, сайн боловсон хүчин болсныг нь үнэлсэн үү, өөрийн өв хөрөнгийн залгамжлагчаараа тодруулж бас л нэг дуулианыг тариад авсан билээ. Одоогоор "МАК”-ын өв залгамжлагчаар тодроод буй Н.Цэлмүүн бүсгүй компанидаа хөрөнгө оруулалтын хэлтэсээ удирддаг гэнэ лээ. Саяхнаас өв залгамжлагч Н.Цэлмүүн нэгэн сенсаацид өртөөд байгаа билээ. Юу гэвэл "МАК”-ын эрх гүнж Н.Цэлмүүн Цолмон гэх залуутай "хэсэг хугацаанд” гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн аж. Хосуудын дундаас төрсөн хүү нь саяхан дөрвөн ой хүрчээ. Уг нь Н.Цэлмүүний нөхөр Цолмон нь мэдлэг боловсролоор хэнээс ч дутахгүй, гадаадад сургууль төгссөн, манай урдаа барьдаг цөөн эрдэмтний хүү юм байна. Цолмон дөнгөж сургууль төгсөж ирээд "МАК” компаний гадаад хөрөнгө оруулалтын хэлтэст ажилд орсноор боссынхоо охинтойгоо учрах хайрын романаас эхлүүлж байсан түүхтэй гэдэг. Гэвч саяхнаас хосууд түнжин хагарч хамтын амьдралдаа цэг тавихаар шийдэж , шүүхийн хаалга сахих ажилтай болцгоосон байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 2018 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]