Main » 2012 » нэгдүгээр сар » 22 » Монголын баг тамирчид Инсбрук-2012-д амжилттай оролцлоо
9:09 PM
Монголын баг тамирчид Инсбрук-2012-д амжилттай оролцлоо
Монголын баг тамирчид
Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдаж буй "Инсбрук-2012” залуучуудын олимпийн анхдугаар наадамд 70 гаруй орны 1059 тамирчин спортын 15 төрлөөр 63 цогц медалийн төлөө өрсөлдөж байгаа  билээ.

Инсбрук-2012 залуучуудын олимпийн анхдугаар наадамд эх орноо төлөөлөн тэшүүрийн төрөлд оролцож буй А.Энх-Ариун охин өчигдөр бөөн гараатай уралдаанд уралдсанаар Монголчуудын хувьд оролцох бүх тэмцээндээ оролцож дууслаа.

Энэхүү уралдаанд 26 тамирчин хурдаа сорьсноос манай тамирчин 6:38,07 мин амжилтаар 20-р байранд оржээ.

Энэ төрөлд Недерландын тамирчин Саннеке де Нилин 6:01,06 амжилтаар алт, БНСУ-ын Су Жи Жан 6:01,13 мин амжилтаар мөнгө, Японы Симуре Кикучи 6:01,24 мин амжилтаар хүрэл медаль тус тус хүртжээ.


Өвлийн залуучуудын анхдугаар олимпийн хаалтын ажиллагаа маргааш болно.
Category: Спорт | Views: 675 | Added by: beatbox_battle | Tags: Монголын баг тамирчид Инсбрук-2012- | Rating: 0.0/0
Total comments: 2
Amaraa
adasd

IP хаяг :182.160.40.89· 2012/01/26 8:31 AM PM

aasdasda

IP хаяг :182.160.40.89· 2012/01/26 8:23 AM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]