Main » 2011 » аравдугаар сар » 25 » Солонгост нас барсан Монгол охин эрхтэний донор болжээ
10:18 PM
Солонгост нас барсан Монгол охин эрхтэний донор болжээ

Харийн Солонгосын нэгэн сонинд 10-р сарын 21-ний өдөр "Чонжу их сургуулиас  тус сургуулийн  үйлдвэр дизайны ангид магистрт суралцаж байсан 25 настай Алтанзул  гэх оюутан бүсгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг бүрхүүл зэрэг эрхтэнээ 6 хүнд донор болгон бэлэглээд нас барлаа” гэж мэдээлжээ.
Алтанзул нь энэ сарын 9-ний өдөр хэсэг Монгол найзуудынхаа  хамт Чоннам дахь Дэчон далайн эргийн амралтын газар усанд сэлэх гэж байгаад осолдсон бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч  тархины үхжилттэй гэсэн оноштойгоор биеийн байдал нь муу байсаар нас барсан байна. Тэрээр Солонгосын Чонжү  их сургууль болон Улаанбаатар их сургуулийн оюутан солилцоогоор 2008 оны 11-р сараас Чонжу их сургуульд магистраар суралцаж эхэлсэн бөгөөд 3-р дамжааны оюутан байжээ.  Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн нь хурлын төгсгөлд эрхтэнийг нь донор эрхтэн болгохоор шийдсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэн "Алтанзул маань цаг бусаар амь насаа алдсанд нь үнэхээр харамсаж байгаа хэдий ч донор эрхтэнийг  нь авч байгаа хүмүүс нь эрүүл энх урт наслахыг хүсье” гэж мэдэгджээ. Чонжу их сургуулийн 2-р давхарт талийгаачтай салах ёс гүйцэтгэсэн байна. Салах ёс гүйцэтгэхэд сургуулийн багш ажилчид болон оюутнууд ирсэн байна. Мэс засал хийсэн Ёнгуан их сургуулийн эмнэлгийн холбогдох хүмүүс нь ”Дотор эрхтэнийг нь донор эрхтэнээр шилжүүлэн авсан өвчтөнүүд нь үнэхээр сайн байгаа гээд талийгаачийн гэр бүлийнхэнд эмнэлэг болон өвчтнүүдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлээд баярлалаа гэж хэлье” гэжээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 760 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]