Хятадад ийм нэгэн явдал болжээ.
Анх байшин ийм байдалтай баригджээ.
Энэхүү байшингийн урд талд газар доорх гараж барихаар 4,6 метр гүн нүх ухсанаас энэ бүхэн эхэлжээ.
Дараа нь ухсан шороогоо байшингийн хойд талд 10 метр өндөртэй асгасан байна.
Гай газар дороос гэгчээр бороо орсоноор байшингийн суурь хүртэл тулгаж ухсан нүх хөрсний гулгалт үүсгэж аюул дагуулжээ.
Ингээд хөрсөнд хойноосоо урагшаа жигд бус даралт үүсэж /хөрсний суулт/ байшингийн суурь хазайн улмаар таны харж байгаа явдал болжээ.
Хэрвээ байшингууд илүү ойр байсан бол бүр айхтар явдал болох байсныг энэ зурагнаас харж болно.
Ингээд дэлхийн 8 дахь гайхамшиг бий боллоо. :)
Суурийг хийхдээ ямар ч бэхэлгээний ган төмөр ашиглаагүй байсан байна.