Main »
2011 » есдүгээр сар » 8 » 14 хоногийн турш өлссөн ноход эзнээ барьж иджээ
9:23 AM 14 хоногийн турш өлссөн ноход эзнээ барьж иджээ |
Нэгэн Индонез эр хоёр долоо хоногийн
турш амралтад явж байгаад Манадо дахь гэртээ ирхэд нь маш удаан хоол,
усгүй байсан долоон нохой нь эзнээ барьж идсэн гэнэ.
50 настай Андре Лумбога гэх эрийг гэртээ эргэж ирсэнээс хэдэн өдрийн
дараа хажуу айлын хөрш нь хараад өөртөө ч итгээгүй байна. Тэрээр
хохирогчийн байшингаас илжирсэн үнэр үнэртээд байгаад гайхаж, өнгийгөөд
харсан аж. Даруйхан цагдаа дуудсан бөгөөд энэ тухай орон нутгийн
мэдээллийн агентлагт тайлбарлажээ.
VIVA мэдээллийн агентлагийн вэб сайтад Суматра арлын Батамын цагдаагийн
дарга Эрьяанагийн мэдэгдсэнээр "Түүний толгойн араг яс нь гал
тогооноос, харин бие нь байшингийнхаа урд хэсгээс олдсон” байна. Лумбога
нь өнгөрсөн Лхагва гаригт гэртээ ирсэн бөгөөд Даваа гаригт л нас
барсаныг нь мэдсэн юм.
Албаныхан "Ноход маш өлссөн байсан учир Андре руу дайрсан гэж таамаглаж
байгаа. Учир нь тэд 14 хоногийн турш юу ч идээгүй шүү дээ” хэмээв.
Цагдаа нар хоёр нохойны ясыг олсон бөгөөд бусдадаа идүүлсэн байж
болзошгүй аж.
|
Views: 541 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |