11:17 AM 2012 гарсаар хоёр сар гаруй хугацаанд олныг цочирдуулсан дуулиант хэргүүд хэд хэдэн удаа гараад байна. | |
Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын өнгөрөгч нэгдүгээр сард Хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр, н.Алтай /37 настай, эрэгтэй/ нарыг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байхад нь цагдаагийнхан саатуулсан. Ш.Батбаярын гэрт нэгжлэг хийхэд хар тамхины төрлийн зүйл олджээ. Тэрбээр өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ хар тамхи хэрэглэдэг болохоо хүлээсэн байна. Түүний гэрээс олдсон хар тамхины төрөл, зүйлийг шинжлүүлэхээр шүүхийн шинжилгээний төвд өгөөд байгаа юм. Уг хэрэгт холбогдсон 37 настай Алтай гэгч нь "мөс” гэж нэрлэх мансууруулах төрлийн бодисыг насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдсан байж болзошгүй гэнэ. Уг хэрэгт сэжигтнээр саатуулагдсан залуусын "мөс” гээд байгаа зүйлийг шүүхийн шинжилгээний төвд шинжлүүлэхээр өнөөдөр явуулсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Баавар нарын өмгөөлөгч батлан даалтад гаргахыг хүссэн ч шүүх үргэлжлүүлэн хорихоор болсон юм. Монголбанкны ажилтнуудыг саатууллаа
Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний алт дутагдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Монголбанк алтаа гадаадад шүүлгэж цэвэршүүлдэг юм байна. Улмаар гулууз, гулдмай болгож оруулж ирэх явцад сэжигтэн этгээдүүд алтнаас бага багаар авсаар 18 кг-д хүрсэн байх магадлалтай аж. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэн хэн хоригдсон талаарх мэдээллийг нууцалсаар байгааа юм. Таван настай охиныг хөнөөсөн П.Сумъяажав дахин гэмт хэрэг үйлдлээ
П.Сумъяжав нь 2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр шунахай
сэдэлтээр Д.Бямбадоржтой урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 19
дүгээр хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс эд зүйл дээрэмдэх гэмт
хэргийг зохион байгуулж, 11 сая 400 мянган төгрөг, "Коника” маркийн
гэрэл зургийн аппарат зэргийг дээрэмдэх явцдаа таван настай Н-ийн
хоолойг хэрчиж, амь насыг нь хөнөөжээ. Тэрбээр энэ гэмт хэрэгтээ
Д.Бямбадоржийг өдөөн түлхэж оролцуулсан байна. Тэдэнд анхан шатны
шүүхээс 15 жилийн хорих ял оногдуулсан давж заалдах шатнаас Өршөөл
үзүүлэх тухай хуулийн 4.1.5-д " Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял
шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг
харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн
хэлтрүүлнэ” гэж заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлээд байв. "Хаан” банкинд буун дуу гарч хүний амь эрсдэв Налайх дүүргийн "Хаан” банкны тооцооны төвд энэ сарын 03-ны өдрийн 11.50 цагийн орчим буун дуун гарч, хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Гэмт этгээд тус тооцооны төвийн захирал н.Туяагийн нөхрийг хэвлийн тус газарт нь буудаж, улмаар мэс заслын дараа нас барсан юм. Дээрх ноцтой хэргийг Сонгинохайрхан дүүргийн харьяат 26 настай А.Бат-Ялалт гэгч үйлдсэн бөгөөд хэргийн газраас зугтаж явахдаа баригдсан. Гэмт этгээд Мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ "Хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөж, Налайх дүүрэг рүү такси хөлсөлж явсан. Өмнөх өдөр буюу өчигдөр буугаа бэлдсэн” гэжээ. Энэхүү хэргийг УМБГ-т шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2-т зааснаар хүний амийг санаатай хөнөөсөн, 91.2.1-т зааснаар шунахайн сэдэлтээр, 91.2.7-д заасан уулгалан довтлох замаар буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, 91.2.11-т заасан бүлэглэн урьчилж үгсэн тохиролцож зохион байгуулалттайгаар үйлдсэн, 91.2.16-д зааснаар хоёр буюу түүнээс дээш хүнийг хохироохыг завдсан гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн уг хэрэгт хамтран оролцож, бууг олж авах, эд ангийг нь өөрчлөхөд тусалсан иргэн Э-г Эрүүгийн хуулийн 38-р зүйлд зааснаар хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэдгээр сэжигтнээр тооцжээ. Эрүүгийн хуулийн 35-р зүйлд гэмт хэрэгт хамтран оролцогч гэдгийг гэмт хэрэг үйлдэх аргыг зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн мөн гэмт хэрэг үйлдсэн итгээд болон гэмт хэрэг үйлдсэн зэвсэг хэрэгслийг нуун дарагдуулсан зарж борлуулсан этгээдийг хамааруулна гэж заажээ. Хөдөлгөөнт эргүүлийн ахлагч нарыг авлигын хэргээр хорьжээ
| |
|
Total comments: 0 | |