Main »
2012 » хоёрдугаар сар » 7 » 2012 ОНЫ 1-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД
10:39 AM 2012 ОНЫ 1-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД |
ОУХМ Нянтайн Баяраа
– Катарын Доха хотноо болсон буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах
тэмцээнд урт бууны төрөлд багаараа хүрэл медаль хүртэж, хувийн төрөлд
шилдэг 8 тамирчинд шалгарч, Лондоны олимпийн 10 дахь эрхийг авсан.
ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав
– БНХАУ-ын Сьямен хотноо болсон болсон Олон улсын алтан зэрэглэлийн
марафон гүйлтийн уралдаанд оролцон, нийт 80000 гүйгчээс 2 цаг 22 минут
36 секундын амжилт үзүүлэн 10-р байр эзэлсэн.
ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа
– Казахстаны Алматы хотноо болсон Жүдо бөхийн шилдэг 16 бөхийн урилгаар
оролцдог "Мастерсийн тэмцээн”-д 66 кг-ийн жинд бүх өрсөлдөгчдөө цэвэр
хожин түрүүлж, уг тэмцээний хошой аварга болсон.
ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал – Болгарын Софи хотноо болсон жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингээс мөнгөн медаль хүртсэн.
МУГТ Очирбатын Бурмаа
– Улаанбаатар хотноо болсон "А” зэрэглэлийн "Mongolia Open” тэмцээнээс
мөнгөн медаль, ОХУ-ын Красноярск хотноо болсон "А” зэрэглэлийн Иван
Ярыгиний нэрэмжит "Алтан Гран При” тэмцээнээс мөнгөн медаль тус тус
хүртсэн.
|
Category: Спорт |
Views: 576 |
Added by: beatbox_battle
| Tags: 2012 ОНЫ 1-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД
| Rating: 0.0/0 |