5
ерөнхийлөгчийн Тамгын газар, Дэлхийн эдийн засгийн форумын Усны
нөөцийн сангийн бүлэг хамтран манай улсын усны хомсдлын асуудлаар
"Монгол орны усны ирээдүйн хэрэгцээг хангах арга зам” олон улсын
хэлэлцүүлгийн Завхан аймагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгч, манайулсын яамдууд,
төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага
оролцон, Монгол орны усны хэрэгцээ, хангамжийн талаар тулгамдаж буй
асуудал, бодпого төлөвлөлт, усны нөөцийн хангамж, түүнд үзүүлэх нөлөө,
дэмжлэг, анхаарах зүйлс, уул уурхайн болон Хөдөө аж ахуйн салбар дахь
усны хэрэглээ зэрэг асуудлаар голчлон ярилцсан юм.
Дэлхийн томоохон эрдэмтэд манай гаригийн цэвэр усны хэрэглээний нөөцийг 2030 гэхэд дуусна хэмээн тооцоолсон байна.
Дэлхийн дулаарал хурдацтай байгаагаас үүдэн манай улс усны хомсдолд
өртөх орнуудын тоонд дээгүүр орж байгаа аж. Энэ нь хүн амын өсөлттэй мөн
шууд хамааралтай гэнэ.
Учир нь дэлхийд 1990 онд 2.5,1999 онд 6.З тэрбум хүн амьдарч байсан бол өдгөө 6.9 тэрбум хүн амьдарч байгаа гэсэн
судалгаа гарчээ. Харин 2030 он гэхэд 9.5 тэрбумд хүрнэ гэж тооцоолсон
байна. Энэ хугацаанд хүний хүчин зүйл болоод байгаль цаг уурын
өөрчлөлтөөс шалтгаалан хүнсний хомсдол үүсч, цэвэр усны неөц асар ихээр
шавхагдах юм.
Дэлхий нийт өдөрт 7.3 миллиард тонн цэвэр ус хэрэглэдэг бөгөөд энэ нь
дэлхийн нийт ашигт малтмалын хэмжээтэй тэнцэхүйц хэмжээ ажээ. Саяхан
Японы Жайка байгууллагаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хот 2020 он
гэхэд хоёр сая гаруй хүн амтай хот болох ба тэдгээрийн 1.5 сая хүн
төвлөрсөн орон сууцанд амьдарч нэг хүн өдөрт 230 литр ус хэрэглэдэг
болно гэсэн судалгаа гаргасан байна.
Tэp
цагт
нийслэлийн нийт усны хэрэглээ 570 мянган шоо метрт хүрэх гэнэ.
Гэтэл манай оронд усны нөөцийг тогтоох болон түүний хэрэглээг
хязгаарлах, хэрэглээгээ тооцох нарийн судалгаа байхгүй байгаа нь ус
хомсдоно гэсэн "хий айдас” төрүүлэхээс хэтрэхгүй байгаа аж.
Өнөөдрийн уул уурхай, боловсруулах үйлдвэр, томоохон бүтээн байгуулалтад хэрэглэж байгаа ус бүгд хэрэглээний цэвэр ус.
Гадаад орнуудад газрын гүнээс гарган авсан цэвэр усыг хэзээ ч
үйлдвэрлэлд хэрэглэдэггүй. Харин манайд гүний усыг хэн дуртай нь
хэрэглэдэг нь гүний усны хомсдол үүсэхэд нөлөөлж буй хамгийн том
шалтгаан болж байна.
Бусад орнуудад гүний усыг ашиглахдаа Засгийн газраасаа зөвшөөрөл авч
гүний ус буюу гүний худаг гаргадаг аж. Олон улсын судлаачид манай орны
тулгамдсан асуудал ус мөн ч түүнийгээ хэрхэн шийдвэрлэх гарцаа олоогүй
байгааг онцолж байв.
Тэдний зөвлөж буйгаар усыг зөвхөн экологийн үүднээс харах бус эдийн засгийн үүднээс хэмнэлттэй хандах хэрэгтэй аж.
Манай орны хөгжил усны асуудалд суурилсан нарийн бодлоготой байх ёстойг
анхааруулсан юм. Усыг экологийн баримжаатай эдийн засгийн үүднээс
хэрэглэх нь зөв гарц болно гэдгийг ч дурьдлаа.
Хэлэлцүүлгээр "Усанд хандах хандлага, сэтгэхүйг өөрчилснөөр хэрэглээ нь
үнэ цэнэтэй болно. Монгол Улсад ус үнэлэгдэхгүй байгаа гол шалтгаан нь
үнэтэй холбоотой. Ус үнэгүй байгаа цагт хэзээ ч түүнийг хайрлаж, хэмнэх
сэтгэлгээ иргэдэд төрөхгүй. Тиймээс монголчуудын хувьд усны үнийг
нэмэгдүүлэх нь хамгийн эхний зөв алхам болно” хэмээн тайлбарлалаа.
|