Main » 2011 » аравдугаар сар » 27 » 20 настай охиныг шатаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2:26 PM
20 настай охиныг шатаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутагт 20 настай охиныг хөнөөж, бусадтай бүлэглэн цогцсыг нь шатаасан ноцтой хэрэг гарсан билээ. Уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм. Харин нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр Баянзүрх дүүргийн  шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэгт хяналтын прокурор Г.Мижиддорж хяналт тавьж буй. Хэрэгтэн буюу хохирогчийн найз залуу Г мэдүүлэгтээ "Үйлдсэн хэргээ хүлээж байна. Хэрэг гарах өдөр найз охинтойгоо гэртээ тоглож байсан. Тоглож байхдаа би найз охиныхоо хоолойг боож унагасан. Тоглож байсан болохоор нас барчихна гэж бодоогүй. Найз охиноо ухаан алдаад уначихаар нь сэргээх гэж зөндөө оролдсон. Сэргэхгүй болохоор нь айхдаа хажуу айлын У гэдэг залууг дуудаж цогцсыг Цагаан давааны Тоосгоны үйлдвэрийн арын хогийн жалганд аваачиж шатаасан” хэмээн мэдүүлсэн юм. Цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн 16 настай Г, У нарыг талийгаачийн машинаар зугаалж явахад нь баривчилсан билээ

 
Category: Мэдээ мэдээлэл | Views: 702 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]