Өнгөрсөн долоо хоногт онц ноцтой гэмт хэрэг хоёр ч удаа гарлаа. Сүхбаатар дүүргийн VII хороонд буун дуу гарч, нутгийн найзаа хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийн газрын үзлэг хийсэн шинжээчид "Дорбинк” маркийн буугаар хоёр удаа буудан, найзы гаа хөнөөсөн болохыг тогтоожээ. Мөн өнгөрсөн долоо хоногт эмэгтэй хүн нэгнийхээ амийг егүүтгэсэн нь олныг гайхашрууллаа.
Хамт архи ууж, маргалдсанаас 16 нас тай Б-г 22 настай Н хутгалжээ. Цэргийн төв эмнэлэгт хохирогчийг хүргэсэн боловч цус их алдсанаас нас барсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт хамгийн олон хүн Эрүүлжүүлэх байранд хоносон болохыг цагдаагийнхан мэдээлэв. Архи хэт рүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэдийн олонх нь 18- 25 насныхан байсан аж.
Халаасны хулгай өмнөх саруудаас эрс нэмэгдэж байгааг цагдаагийнхан онцоллоо.Танхай, дээрэм, булаалтын хэрэг өдөр бүр гарчээ. Архи уусан үедээ машин жолоодсон 36 жолоочид Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, эрхийг нь хасав.