Main » 2011 » есдүгээр сар » 24 » 35 хүний цогцос ачиж яваад баригдлаа
7:50 AM
35 хүний цогцос ачиж яваад баригдлаа
 
Мексикийн Веракрус мужид зэвсэглэсэн хүмүүс ачааны хоёр машин зогсоож автомашины гүүрэн доорх гарцыг хаажээ. Эдгээр зогсоосон машинд хэдэн арван хүний цогцос ачсан байхыг илрүүллээ. Хэргийн талаар "Твиттер" хуудсанд хамгийн анх мэдээлсэн хүн ийнхүү бичжээ. "Веракрус" мужийн Бока-дель-Рио нэртэй газарт зэвсэгт этгээдүүд ачааны машинд хэдэн арван хүний цогцос ачиж явсан". Үүнийг нүдээрээ харсан гэдгээ сайтад мэдээлжээ. Харин зарим гэрчүүдийн ярьснаар цогцоснуудын зарим нэгнийх нь гарыг хүлж, биен дээр нь зодуур нүдүүрийн шарх сорви харагдаж байсан гэх мэдээлэл өглөө.
 
 
 
 
Веракрус мужид сүүлийн үед хууль бус хар тамхины наймаачдын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой хүчирхийлэл, эмх замбараагүй байдал газар авад байгаа. Веракрус мужийн ерөнхий прокурор Рейналдо Эскобарагийн мэдэгдсэнээр зам дээр авчирч орхисон машин дотор 35 хүний цогцос байжээ. Тэдний 23 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй хүний цогцос байсан аж. Одоогийн байдлаар эзэнгүй цогцоснуудаас 7-хүнийг хэн болохыг тогтоогоод байна.
Views: 629 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]