Main » 2011 » есдүгээр сар » 21 » 5 жил ойд амьдарсан хүү
8:11 AM
5 жил ойд амьдарсан хүү
 
Таван жилийн хугацаанд Берлин хотын өмнөд хэсгийн ойд амьдарсан хүү энэ сарын 5-нд ойгоос гарч ирж, хүмүүсээс тусламж хүсчээ. Хүү "Би энэ ертөнцөд цор ганцаараа. Би өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй. Надад туслаач” гэж хүсчээ. Энэ хүсэлт хүүгийн амнаас гарсан анхны үг юм.
Тэр ойролцоогоор 17 настай бололтой. Хүү төрсөн өдөр, он сараа мэдэх боловч, овог нэр, хаана төрснөө мэдэхгүй аж. Хүү бага зэрэг аялгатай боловч англиар чөлөөтэй ярьдаг ба энэ нь түүнийг англи хүн гэсэн баталгаа биш юм. Түүний үгээр 5 жилийн өмнө ээж нь авто ослоор нас барсны дараа аавтайгаа хоёул ойд газар гэрт амьдарч байсан, аав нь унаж гэмтсэнээс нас барсан тул ойд оршуулсан бололтой.
Рей хүү уншиж, бичиж чаддаг атлаа паспорт, бичиг баримтын талаар ямар ч ойлголтгүй байв. Германы цагдаагийн байгууллага хүүг хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа ба одоогоор үр дүн гараагүй байна.
Views: 555 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]