Main » 2011 » есдүгээр сар » 20 » 6000 бөхийн барилдаанд оролцохоор ирсэн хөдөө орон нутгийн залуус архи уун, зодоон хийжээ
11:13 AM
6000 бөхийн барилдаанд оролцохоор ирсэн хөдөө орон нутгийн залуус архи уун, зодоон хийжээ
 

"Монгол бөх”-ийг Гиннесийн номонд бүртгүүлэх зорилгоор 4096 бөхийн барилдаан зохион байгуулах тов гарсанаас хойш бөхөд элэгтэй залуус энэхүү түүхэн үйл явдалд хувь нэмрээ оруулахын тулд бүртгүүлсээр бөхийн тоог 6000 хүргэсэн билээ. Тиймээс 6000 бөх "Төв цэнгэлдэх”-ийн торгон ногоон дэвжээнээ найман өдрийн турш эр, бяр, ид хаваа гайхуулан барилдахаар болсон. Барилдаан эхлээд гурав хонож байгаа бөгөөд өнөөдрөөс хоёрын даваа эхлэх юм. Харин энэхүү барилдаанд ородцохоор хөдөө орон нутгаас ирсэн хэсэг залуус урьд шөнө буюу 19-20-нд шилжих шөнө хорооллын нэгэн бааранд архи уун танхайрчээ. Тэд хэсэг оюутнуудтай муудалцан нилээд маргалдсаны эцэст гар зөрүүлж, багагүй шуугиан үүсгэжээ. Энэ үеэр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирж, сум орон нутгаа төлөөлөн барилдахаар ирсэн залуусыг барьж явсан гэнэ. Харин тэдэнтэй муудалцсан оюутнуудын хувьд маргааныг үүсгээгүй учир тэндээ үлджэ.

 
Views: 493 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 1
Sumin boh sonirhogchinor baij ingej bga yum chin ulsih tsolton bolchibol yah yum boldoo?

IP хаяг :211.107.206.149· 2011/09/20 1:42 PM PM

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]