Main » 2011 » есдүгээр сар » 26 » 6002 бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ
4:11 PM
6002 бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ
 

Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх 6002 бөхийн барилдааны түрүү бөх шалгарлаа. Энэ сарын 17-ны өдөр эхэлсэн энэхүү барилдаанд улсын цолтой 102, аймаг, цэргийн цолтой 900 гаруй бөх, сумын цолтой 2000, нийтийн монгол бөх 2000, оюутан сурагчид 1000 гаруй барилдсанаас үзүүр түрүүнд Улсын залуу аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба нар шалгарч үлдсэн юм. Энэ хоёр бөх өнөө жилийн наадмын наймын даваанд учраа тааран барилдаж улсын аварга С.Мөнхбат халз хутган давж байсан билээ. Харин энэ удаад улсын заан Ч.Санжаадамба арал бяр заан түрүүлж, Гиннесийн номд бүртгүүлэх барилдааны аварга боллоо. 6002 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн улсын заан Ч.Санжаадамба, улсын аварга С.Мөнхбат нарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж нар суварган хүрэл цом гардууллаа. Энэхүү барилдаан Монгол бөхийн түүхэнд тодоор бичигдэж  үлдэх нь дамжиггүй. Тэр дундаа түрүүлсэн улсын заан Ч.Санжаадамба, үзүүрлэсэн улсын аварга С.Мөнхбат нарын нэр түүнээс ч илүү тодоор бичигдэх нь дамжиггүй биз ээ. Мөн их шөвөгт үлдсэн улсын арслан Г.Эрхэмбаяр, Д.Ганхуяг, Д.Мөнхбаатар, улсын харцага Ө.Бат-Орших нарын нэр ч бас тодоор бичигдэх нь дамжиггүй. Ийнхүү Монгол үндэсний бөх Гиннесийн номд бичигдлээ. Монгол бөхийн босоо цагаан хийморь монголчууд биднийг үргэлж ивээх болтугай.

Views: 450 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]