Main » 2011 » 11-сар » 10 » 600 мянган хүний сая төгрөгийг бэлнээр олгоно
10:13 PM
600 мянган хүний сая төгрөгийг бэлнээр олгоно
  1. http://www.yanaa.mn/yanaa/wp-content/uploads/2011/11/money-300x206.jpgУИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Түүнчлэн 2012 оны эхний зургаан сард иргэн бүрт Хүний хөгжил сангаас 128 мянган төгрөг бэлнээр олгохоор болсныг Сангийн сайд С.Баярцогт дуулгав. Эхний таван сард иргэн бүрт 21 мянган төгрөгөө үргэлжлүүлэн олгох аж. Харин зургаадугаар сард хоёр мянган төгрөг нэмэн 23 мянган төгрөг хүртээхээр болжээ.

Мөн 55, түүнээс дээш настай эмэгтэй, 60, түүнээс дээш насны эрчүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 600 мянган хүнд тус бүр сая төгрөгийг бэлнээр олгох юм. Энэ үеэр зарим гишүүд үлдсэн 2.2 сая иргэнд сая төгрөгийг бэлэн, бэлэн бусаар яаж олгохоо маш тодорхой болгох хэрэгтэй гэж байсан.

Мөн намуудын мөнгөний амлалт үүгээр цэг болно гэдгийг Сангийн сайд онцолж байсан. Асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжсэн байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 663 | Added by: beatbox_battle | Tags: 600 мянган хүний сая төгрөгийг бэлн | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]