7:20 PM Адриано зүгээр л нэг бүдүүн эр болжээ | |
![]() "Адриано жингээ хасах хэрэгтэй. Тэр талбайд чөлөөтэй хөдөлж, хөнгөхөн гүйж чадахгүй байхад үндсэн бүрэлдэхүүнд гаргана гэдэг байж болохгүй зүйл” гэж Тите хэлсэн байна. "Коринтианс”-ын хөгжөөн дэмчигчид нь Адрианод тун дургүй байгаа гэнэ. Илүүдэл жинтэйгээ огт тэмцэхгүй байгаа нь багийг нь огт хүндлэхгүй байгаагийн илрэл гэж тэд үзэх болжээ. Цагтаа Италийн "Рома”-г дасгалжуулж явсан Зденек Земан үүн дээр мөн үг нэмжээ. "Тэр цагтаа үнэхээр хүчирхэг довтлогч байлаа. Хэдэн жилийн өмнө бол дэлхийн хамгийн шилдгүүдийн нэгд ч орж явсан. Харин одоо бол хэн түүнийг агуу хөлбөмбөгч гэж хэлэх вэ? Зүгээр л нэг бүдүүн эр болжээ. Миний энэ үгийг дор "Коринтианс”-ын олон хөгжөөн дэмжигч гарын үсгээ зурж, баталгаажуулах байх шүү” гэж Земан ярьсан байна. | |
|
Total comments: 0 | |