Main » 2011 » аравдугаар сар » 13 » Агаарын бохирдлоос болж хүүхдийн цусанд хар тугалга нэвтэрч байна
3:09 AM
Агаарын бохирдлоос болж хүүхдийн цусанд хар тугалга нэвтэрч байна
 

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлснөөр олон сөрөг хүчин зүйлүүд гарч ирж байгаа гэнэ. Эх, ургийн эндэгдэл, зүрх, судасны өвчин давамгайлж, өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгджээ. Монгол орны хувьд агаарын бохирдлоор дэлхийд аман хүзүүнд давхиж яваа.

Өнөөдөр манай улс утаатай цаасан дээр тэмцсээр ирлээ. Жилийн жилд л агаарын бохирдлыг тэдэн хувь бууруулна гэдэг, дараа нь санасан хэмжээнд бууруулах гэтэл саад бэрхшээл тулгараад гэх мэтээр тайлбар тавиад л өнгөрсөөр…

Холбогдох яам, байгууллагууд нь хоорондоо нягт холбоотой байж, хамтран ажиллаж, төр засгийн зүгээс хөрөнгө мөнгөний асуудлыг шийддэг баймаар. Энэ жил гэхэд л агаарын бохиодлыг 30 хувиар бууруулна гэсэн, харин одоо холбогдох албаны хүний ярьж байгаагаар 10 хувь бууруулбал их юм болох гэнэ.

Хөдөөнөөс шилжин ирэгсдийн цуваа тасрахгүй байгааг тооцолгүйгээр тэдэн хувь бууруулна гээд л амлаад байдаг. Нийслэлд жилд дунджаар 10 мянган өрх нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Үүнээс харахад 10 мянган өрх орон сууцанд орсон ч үүнийгээ дагаад мөн адил тооны шилжин ирэгсэд гэр хороололд нэмэгдэж байгаа юм.

Улаанбаатарын төвлөрлийг сааруулахгүйгээр, орон сууцжуулахгүйгээр утаанаас сална гэвэл ёстой үлгэр болох байлгүй. Хөдөөнөө дэд бүтцийг хөгжүүлж, ажлын байр бий болгож, Улаанбаатарт нүүдэллэн ирэгсдийн цувааг таслахгүйгээр энэ олон яндангаа яаж цөөлөх гээд байгаа юм бол.

Туркийг агаарын бохирдолгүй болгосон зуухыг аваад ирсэн л гэнэ, шахмал түлш түлүүлж, нүүрс хэрэглүүлэхгүй л гэнэ, их олон зүйлийг ярихгүй биш яриад байгаа. Гэтэл хэрэгжилт, хамгийн гол хүлээлт болох үр дүн гэж юу ч байхгүй. Одоогоор утаагүй бүс гэгчийн айл өрхүүдийн ихэнх тэр шидэт зуухыг нь аваагүй байгаа.

Авсан хэдэд нь утаагүй түлш гээч олдохгүй аль ч үгүй юм болж байгаа юм байх. Жил бүр хэдэн тэрбумаар нь төсөвлөж утаатай агаартаа хийсгэдэг тэр их мөнгөөрөө хэдэн орон сууцны хороолол барьж болдоггүй юм уу. Заавал гэр хороололтойгоо байж, гал түлүүлж, утаа гаргуулж, түүнтэй тэмцэх нь тийм кайфтай санагдаад байгаа юм болов уу.

Улаанбаатар хот далайн төвшнөөс өндөр, дөрвөн талаасаа уулаар хүрээлэгдсэн нь агаарын солилцоо, байхгүй, яг л цонхгүй өрөөнд амьдарч байгаа мэт гэнэ. Энэ нь нийслэлд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ялангуяа өсвөр насны хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөх аюултай гэсэн.

Дутуу шатсан нүүрсний утаа нь хүүхдийн оюун ухаанд нөлөөлдөг гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, утаанаас болж 0-5 насны , хүүхдийн нас баралт нэмэгдэж байгаа аж. Судалгаанаас үзэхэд хотын төвийн зам дагуу амьдарч, сургуульд явдаг. 120 хүүхдэд шинжилгээ хийхэд тэдний цуснаас хар тугалга илэрчээ.

"Хар тугалга хүүхдийн цусанд агаараар дамжин нэвтэрдэг байна. Хүний биед хар тугалга 10 милограмм илрэх ёстой ч эдгээр хүүхдүүдээс 10-аас дээш илэрч байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь нь уур уцаартай болж, 73 хувь нь ой тогтоолт бага байна гэсэн дүгнэлт гарчээ.

Арван жил утаатай тэмцэв. Тэмцэж байх зуур ирээдүй хойч үеийн минь оюун ухаан, сэтгэхүйд өөрчлөлт оруулсаар байна. Энэ аюул биш гэж үү? Оюун ухааны , хөгжил муутай.сэтгэхүйн чадваргүй залуусаар эх орноо дүүргэх вий дээ. Монгол залуусыг оюуны чадвар сайтай, хийж бүтээж чадахгүй зүйл гэж байдаггүй гэдэг.

Гэтэл ирээдүй хойч маань тэр тодорхойлолтод багтахааргүй болж мэдэх нь. Тиймээс бүгдээрээ хамтдаа энэ аюултай тэмцэх цаг нь аль хэдийн болсон баймаар…

Views: 521 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]