Main » 2011 » 12-сар » 4 » Агий Анхны хайр дуунд дуртай
3:48 PM
Агий Анхны хайр дуунд дуртай

 Шинэ, залуу авьяастнуудыг  төрүүлэн гаргадаг "Universe best songs” наадмын шилдэг оролцогч  Н.Өнөдэлгэр тэмцээний үеэр үзэгчдийн хайрыг хамгийн ихээр татаж байсан. Тэр одоо ч олны таашаалд нийцсэн, залуу дуучин хэвээр байгаа аж. Н.Өнөдэлгэрийн дуулсан "Анхны хайр” дуу залуусыг байлдан  дагуулаад байгаа бололтой. Учир нь  нийслэлийн FM, радио, хөгжмийн сайтуудаар хамгийн их захиалга авсан дууны нэг болоод байгаа юм байна. Бас энэхүү дуу нь урлагийн ах, эгч нарт нь ч таалагдаж байгаа гэнэ. Саяхан "Киви” хамтлагийн дуучин Агий, "Анх- ны хайр” дууны клипийг өөрийн твиттер  хуудастаа татаж авснаас гадна, Н.Өнөдэлгэрт хандан "Гоё дуу  болсон байна билээ. Олон сайхан дууг дуулаарай. Дүүдээ амжилт хүсье”  хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байв.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 640 | Added by: beatbox_battle | Tags: Агий Анхны хайр дуунд дуртай | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]