Main » 2011 » аравдугаар сар » 7 » Аглуу хошин урлагийн “ханхүү” боллоо
2:31 PM
Аглуу хошин урлагийн “ханхүү” боллоо

Өнгөрсөн долоо хоногт соёл урлагийнхнаар сонин ихтэй байлаа. Тэр дундаа хошин урлагийн "Х ТҮЦ" хамтлагийн жүжигчин Аглуу Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг хүртсэнээ мялаалж соёолон насны хурдан морины уралдаан зохион байгуулсан нь хэн хүний сонирхлыг ихэд татсан. Түүнчлэн шинэхэн гавьяат маань найраа "Улаанбаатар" зочид буудалд үргэлжлүүлсэн билээ. Түүний найранд соёл урлагийнхан  болон хошин урлагийн үе үеийнхэн чуулж, нэг үдшийг доргио өнгөрөөсөн юм.
Гавьяатын найрнаас онцлох нэгэн үйл явдал нь түүнийг хошин урлагийн "ханхүү" хэмээн өргөмжилсөн явдал юм. Учир нь хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа түүнийг ханхүү болгох зарлигаа цугласан олны өмнө хүндэтгэлтэйгээр уншиж, ханхүүгийн алтан титэмийг толгойд нь зүүж өгсөн. Энэ үеэр жүжигчин Аглуу "Энэ титэм их хүнд бөгөөд бариу юм. Бас их сайхан юм. Гэхдээ энэ титэм одоо надад хүнддэж байгаа ч цаашид миний хамт олон надтай энэ их хүндлэлийг түшэлцэн явах биз ээ" хэмээж даруухан загнав.


Ө.Халиун/INET.mn

 





Views: 585 | Added by: beatbox_battle | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]