5:34 PM Ах дүүс рок, попын ертөнцөд тулалдах нь | |
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын олны хэл ам таталж сайн муугаар хэсэг дуудуулаад намжсан "Монгол поп”-ын дараа "Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараа "Би монгол хүн” цомгийнхоо нээлтийг нижгэр хийж, үзэгч фэнүүдээ баярлуулсан. Угийн стиль имижээрээ сонин содон байдаг тэрбээр өөрийнхөө үзэл бодлыг ч энэ үеэр харуулаад амжсан гэхэд болно.
Цомгийн баяр нь амжилттай болсонд урамшсан С.Амармандах дахин нэгэн шинэ уран бүтээл хийхээр шалавласан байна.
Рок попын өнгө төрхийг өөрчлөхийг хүсч байгаагаа ч нуугаагүй тэр энэ удаагийн уран бүтээлээ "Киви” хамтлагийн ахлагч Укатай хамтарч байгаа гэнэ. Клипнийхээ зураг авалтад ороод байгаа тэд энэ уран бүтээлээ сайхан бүтэж буйг магтаад, сэтгэл нь их л өөдрөг байгаа сурагтай.
Хорьдугаар зууны шилдэг уран бүтээлчдийн нэг Сэвжид агсны ач хөвгүүд бүгд урлагт шимтэж байгаа бололтой. С.Амармандахын дүү Амараа ч рок попын ертөнцөд ахтайгаа хүч үзэхээр шийдэж Буриад ардын "Яван Хатариш” зэрэг хэд хэдэн дууг шинэчилэн найруулсан бөгөөд тун удахгүй үзэгчдийн сонорыг мялаах аж. | |
|
Total comments: 0 | |