Main » 2011 » есдүгээр сар » 7 » анхан шатны тусламж алтан амийг нь аварч чаджээ
6:59 PM
анхан шатны тусламж алтан амийг нь аварч чаджээ

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын хажууд ухсан суурины нүхэнд хурсан гүний усанд гурван хүн живж байсныг "TV8" телевизийн Шөнийн толийн сурвалжлах хэсэг татаж гарган анхан шатны тусламж алтан амийг нь аварч чаджээ. Тэд живж байсан иргэдийг уснаас татаж гаргаад түргэн тусламж дуудсан байна. Тус телевизийн толь мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах хэсэг хэргийн газар очих үед тэнд байсан хүмүүсийн хоёр нь усны мандалд живсэн байдалтай байсан юм. Барилгын талбайд манаа хийж байсан хүмүүс ахуйн хүрээнд архидан согтуурч ,маргалдсаны улмаас ийнхүү гүн ус руу орон живж байсан байна. Үйл явдлыг бодит байдлаар харж байсан иргэний хэлснээр барилгын нүхэнд хурсан гүн усанд живж байсан гурван хүн нэг нэгнээ аврахын тулд усанд ороод ийнхүү живж байсан гэлээ




Манай сурталчилгаан дээр дарж байгаарай

Views: 398 | Added by: beatbox_battle | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]