Main » 2011 » 12-сар » 8 » Арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоов уу
6:52 AM
Арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоов уу

"Найман шарга” валютын захад өчигдөр 09.00 цагт ам.долларыг 1370-аар аваад 1375 төгрөгөөр худалдаж байв. Харин 14.00 цагийн үед 1375-аар авч, 1380-82 төгрөгөөр худалдаж байлаа. Еврогийн ханш ч тогтмол өсөж байна. 14.00 цагийн үед еврог 1840-өөр авч, дөрвөн төгрөг нэмээд зарж байв. Валютын ханш өсөх ямар шалтгаан байгааг ченжүүд ийн ярьж байна.

Тус захад ажилладаг нэрээ хэлэхийг хүсээгүй валютын ченж эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр энэ чиглэлээр 10-аад жил ажиллажээ.
-Долларын ханш яагаад өсөөд байна вэ? 
-Долларын эрэлт хэрэгцээ их байна. Дээр нь арилжааны банкууд доллар гаргахгүй байгаа. Монгол банкнаас долларын ханшийг тогтоон барих бодлого явуулахгүй байна.
-Ченжүүд ханш өсгөж байна гэх хардлага ч байна? 
-Валютын үнийн хэлбэлзэл эрэлт нийлүүлэлтээс л шалтгаалдаг. Долларын эрэлт маш их байна. Гэтэл нийлүүлэлт огт алга. Миний хувьд өнөөдөр (өчигдөр)14.00 цагийн байдлаар 6000-7000 доллар гаргаад байна. Гэтэл 1000 хүрэхгүй доллар авсан. Бэлэн мөнгөтэй хүмүүс доллар хямд байхад их хэмжээгээр худалдаж аваад, огт гаргахгүй дараад байна. Долларын ханш удахгүй 1400 боллоо л доо. Манайд одоо нэг ч доллар алга гэж ярив.

Төв банкнаас валютын ханшийг барих бодлого явуулахгүй байна
Валютын ченж М.Болдбаатар, Уул уурхай, барилга гэх мэт бүх салбарт хөрөнгө оруулалт зогссон. Дээр нь валютын ханш өвлийн улиралд өсдөг тал бий. Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ үед хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгддэг юм. Ийм үед валютын ханш өсдөг. Мөн Төв банкнаас валютын ханшийг барих бодлого явуулахгүй байна.
-Валютын ханш хэзээ буух бол? 
-Түүнийг бид биш, Монголбанк л мэднэ. Төрд валютын ханшийг бууруулах сонирхол алга. Мөн төгрөгийн ханш унана гэх мэтээр цуурхал тарааж байна. Үүнээс болоод бэлэн мөнгөтэй хүмүүс төгрөгөө валют болгож байна. Ер нь валюын ханш нэмэгдэх тусам эрэлт хэрэгцээ ихэсдэг. Буурахад нь ханш улам буурна гээд хүмүүс огт авдаггүй. Сүүлийн долоо хоногт валютын ханшид маш эрчимтэй өөрчлөлт гарч байна. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 1-нд долларыг 1348-аар аваад, 1350 төгрөгөөр зарж байсан шүү дээ гэв.

Арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоов уу
Арилжааны зарим банк иргэдэд олгох орон сууцны урт хугацаатай зээлдээ хязгаар тавьжээ. Чухам юунаас болж ийм шийдвэр гаргасныг тодрууллаа.
-ХААН банкны эдийн засагч Б.Баттулга, Манай банк хамтран ажилладаг гэрээт байгууллагуудынхаа ажилтнуудад орон сууцны урт хугацаатай зээл олгож байгаа.
-Би "Өнөөдөр” сонинд ажилладаг. Танай банкнаас орон сууцны зээл авч болох уу?
-Одоогоор боломжгүй. Учир нь манайд орон сууцны зээл хүссэн өргөдөл шинээр хүлээж авахгүй байгаа.
-Яагаад тэр вэ?
-Зээл хүссэн өргөдөл нэлээд ихийг хүлээн авсан. Тиймээс эхлээд шийдээд дараагийн  асуудлыг авч үзнэ гэлээ.
-"Хас” банкны Орон сууцны зээлийн төвийн мэргэжилтэн, "Хас” банк хамтран ажилладаг "Могул таун”, "Ургах наран” хороололд орон сууц авах хүмүүст урт хугацаатай зээл олгож байгаа. Бусад зээлийн бүтцэд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна. Харин валютаар төлбөр хийх бол "Хас” банкнаас зээл авч, нэр заасан хоёр компанийн орон сууц авч болно гэв.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 629 | Added by: beatbox_battle | Tags: Арилжааны банкууд орон сууцны зээлэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]