2:14 PM Архи үйлдвэрлэгчдэд монголчуудын зовлон мөнгөний жингэнээн шиг сонсогддог | |
Дэлхийн хоёрдугаар дайны үед Молотовын коктейль гэж байсан. Лонх шатахуунд хийсэн бензинээр Германы нэг танкийг шатааж чаддагийг тэр үеийн түүх гэрчилнэ. Тэгвэл өдгөө ганц лонх архи Монгол улсыг шатааж дуусгахыг хэзээ болтол хүлээх вэ. Хэрвээ лонх Молотовын коктейль-ын төлөө төлөө германчууд өөрөө төлж дууссан гэвэл шил архины төлөө монголчууд үе үеэрээ төлбөрөө хийсээр л ирж. Жаран жилийн өмнө манай ахмад үеийнхэн эрдэм номоо сурах гэж хилийн чинадыг алхаж байсан цаг бий. Тэр үед сайны хажуугаар саарыг дагуулж, Зөвлөлтийн мэргэжилтэнүүд тэргүүний техник технологийн нууцыг архидах, шар тайлах арга барилтай хамт авчирч байсан нь үнэн.
Зах зээл ирэх үед монголчуудын энэхүү соёлд –д баяртай гэж хэлэх ёстой хүмүүс бол тэр үеийн үндэсний үйлдвэрлэгчид байсан. Аль ч үед үндэсний үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд, элитүүд ард түмнээ хөгжил дэвшил өөд хөтөлж явдаг номтой. Даанч Монголын зарим нэг бизнесмэнүүд улс үндэстнээ мохойж мөхөөх шахаж байгаа архидалтыг мөнгө олох, бизнес хийх том боломж гэж хүлээж авсан нь гомдолтой. Манай хамгийн ашигтай бизнес нь монголчуудын хамгийн эмзэг сул дорой байдалд суурилсныг бизнесийн овсгоо гэхүү, эсвэл өөдгүй арчаагүй гэхүү. Сүүлийн үеийн ухаалаг залуу бизнесмэнүүд архины үйлдвэр лэлээс жигшиж байна. Ард түмнийхээ зовлон гуниг, гэр бүлийн салалт сарнилт дээр боссон мөнгө хэнд ямар аз жаргал өгч байгааг бурхан л мэдэх байх. Ямар ч байсан Монголын уламжлалт шарын шашны ойлголтоор энэ нь яаж ч бодсон буян биш. Ямар ч сүү тараг үйлдвэрлэсэн биш. Гүн ухааны ойлголтоор сайнаас сайн үр дагавар гардаг болохоос архи мэтийн муу зүйлээс яаж ч бодсон сайн үр дагавар гарах ёсгүй.
Үүний хамт монголчуудыг цагаан архи мэтийн муу зүйлээс яаж ч бодсон сайн үр дагавар гарах ёсгүй. Үүний хамт монголчуудыг цагаан архи хэрэглэгчдийн соёл –д хэвээр хадгалж үлдээх, шавар шалбаагнаас нь гарахгүй байх гэсэн бизнесийн бүлэглэлийн ажиллагаа хэрээс хэтэрлээ. Урлаг соёлдоо үнэнч гэдэг манай рок попынхон хүртэл ичгүүр сонжуураа алдан гар хөлөө дүрэн хошуугаа холбон архи рекламдаж эхэлсэн. Сонгодог урлагт биеэ зориулна гэж ярьдаг, хийлч Дээгий маань дөнгөж сайхан Хар сувд хэмээх цагаан архины нүүр царай болсон. Олны хайртай хийлч хатагтайгаас үзэгчид архины үнэр бус харин уран бүтээлийн амт хүссэн нь үнэн. Гэтэл ганцхан удаагийн тоглолт хийх зардлаа шийдүүлэхийн тулд хийлч бүсгүй үзэгчдээ архиар арилжиж л байдаг. Хүмүүс хийл сонсъё гэж очсон болхоос Хар сувд амталъя гэж очоогүй. Уран бүтээлч хүний хүний хувьд үзэгчдээ ингэж хуурч худалдах нь гутамшиг биш үү. Харин алдарт Түмэндэмбэрэл агсаны та Туулын урсгалаа дуул, хажуугаар нь би архиа сурталчилаад авъя гэьэл хүлээн авах байсан уу.
Алтан үеийн хүмүүс алтан үеэрээ л дуусдаг юм байна. Тэднийг хэн ч худалдаж авч чадахгүйн дээр өөрсдөө хэнд ч худалдагдахгүй агуу хүмүүс байжээ. Бизнест биш урлагтаа үнэнч байна гэдгийн үнэ цэнийг одоогийн урлагийнхан ойлгох болов уу. Гэтэл энэ мэтээр архины бизнес эрхлэгчид хямдхан өртөгтэй урлагийн зарим нөхдийг гартаа хийсэн. Дараагийн шат нь УИХ болон төрийн бус байгууллага. Гэхдээ одоогийн парламентэд архины үйлдвэрлэлийн том төлөөлөл бий. Бүр одоогийн УИХ-ын чуулганы танхимын зөөлөн суудалд суугаа зарим нөхөд байр сууриа яасан ч тавьж өгөхгүй хэмээн зүтгэж байгаа. Гэхдээ тэдгээр бүдүүн эрхмийн ард түмний төлөөлөл хэмээн тарвалзах нэг мөчийн төлөө архинаас үүдсэн нэг гэмт хэрэг, архинаас болсон гэр бүлийн хагацал, зовлон хэдэн хүүхдийн хичнээн их нулимс урсаж байгааг хэн ч тооцоогүй байх. Саяхан 13 настай хүүхэд архинд хордож үхлээ. Дээрхийн гэгээнтэн Далай лам Монголд ирэх болгондоо л архитай холбоотой сургаал хэлэх болов. Түүний бэлгийн нүд монголчууд архинд живж байгааг олж хараад алтан сургаалиа харамгүй хайрлаж байгаа хэрэг биз. Саяхан манайд ирээд буцсан Дээрхийн гэгээнтэн Архийг дуслын төдий ч бүү амс гэж айлдаад буцлаа. Харин архины бизнес эрхлэгчид архи үйлдвэрлэхээ огтхон ч багасгаагүй. Аргаа барсан Х.Баттулга сайд архины бизнес эрхлэгчдийг улс төрд оруулахгүй гэж хууль гаргахдаа тулж явна. Энэ нь ч зөв биз. Энэ саналыг дэмжигчид хэдэн мянгаараа байгаа нь интернетийн сэтгэгдэлээс харагдана.Гэтэл архины үйлдвэрийн бизнес эрхлэгчид мөнгө үнэртдэггүй хэмээн бодож явна.Тэдний зарсан нэг лонх архи, нэг лонх шар айрагнаас зөвхөн мөнгөний амт амтагддаг байж магадгүй. Учир нь тэд төрийн өндөрлөгт гараад зоолоод таргалсан тул зоосний жигнэнэхээс өөр чимээ сонсохоо больж. Архины бизнэс эрхлэгчдийн хувьд Монголын ард түмэн архины хоржигноон бус өөр дуу хоолой сонсдог болсоныг мэдрэх цаг нь иржээ. | |
|
Total comments: 0 | |