Main » 2011 » аравдугаар сар » 31 » Асар үнэтэй алтан бурхан алдагдлаа
7:55 PM
Асар үнэтэй алтан бурхан алдагдлаа

10 дугаар сарын 29-ний орой асар үнэтэй алтан бурхан алдагдаж, Эрүүгийн цагдаагийнхан шөнөжин ажиллажээ. Хаанаас, хэдий хэмжээний, ямар үнэ ханштай алтан бурхан алдагдсаныг цагдаагийнхан ихэд нууцалж байна. Магадгүй, цагдаагийнхныг шөнөжин ажиллуулсан энэ агуу бурхан музей, хийд эсвэл хэн нэгэн олны танил, төрийн түшээ, томоохон бизнесменээс алдагдсан байж болох. Угтаа ихэд нууцалж байгаагаас үзэхэд ийн хардлага төрүүлнэ. Монголд шашны үнэт зүйлс, бурхан хулгайлах явдал нилээд олон удаа гарч байсан ажээ. Энэ оны 3 дугаар сард Говь-Алтай аймгийн орон нутгийг судлах музейд дээрэмчид халдаж хоёр метр орчим өндөр, 200 кг жинтэй бурхан алдагдсан боловч олдоогүй байна. Дээхнэ үед Гандангаас шашны үнэт зүйл бурхан их алдагддаг байсан бөгөөд харамсалтай нь дотроосоо, зарим нэгэн үл бүтэх лам нар шургалж, шуналын сэдлээр бурхан хулгайлдаг байсан нь илэрч байсан гэдэг.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 692 | Added by: beatbox_battle | Tags: Асар үнэтэй алтан бурхан алдагдлаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]