7:46 PM Аваргууд “Хүндэтгэх шалтгаан”-тай гээд л гоц мөргөөд байв | |
Есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд зохиогдсон "Монгол бөх Гиннесийн номд” 6002 бөхийн барилдаан амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд монголчууд "Монголын үндэсний бөхөөр хамгийн олон бөх нэгэн зэрэг барилдсан” гэдэг номинациар ийнхүү үндэсний бөхөө орууллаа. Монголын үндэсний спортын түүхэнд тодоор бичигдсэн эл үйл явдлыг Монголын үндэсний бөхийн холбоо бараг жилийн өмнөөс сэдэж, бэлтгэл ажлыг нь хийж эхэлсэн. Гиннесийн амжилтад өмнө нь Өвөр Монголчуудын бүртгүүлсэн 2048 бөх барилдуулсан амжилтыг давах зорилготойгоор 4096 бөх барилдуулах байсан ч 6002 бөх зодоглосон. Барилдаан эхлэхэд бөх дутаж магадгүй гээд ганц хоёр зуун бөх нөөцлөхөөр шийдсэн ч нөөцөнд нь хоёр мянга гаруй эрчүүд бүртгүүлсэн учир ийнхүү үндэсний бөхийн түүхэнд хамгийн олон бөх барилдлаа. Төлөвлөснөөс оролцогчдын тоо нэмэгдсэн учир зохион байгуулалт, барилдааны явцад буруу зөрүү зүйл олон тохиолдов. Аваргууд цолоороо түрэмгийлэв үү, эсвэл цолгүй залуучуудтай барилдаад цагийн нэмэр гэж үзсэн үү "Хүндэтгэх шалтгаантай” хэмээн баахан л гоц мөргөөд байлаа. Уг нь нэг л удаа гоц мөргөх ёстой. Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон эхний даваануудын үеэр МҮБХ-ныхон зохион байгуулалтын тал дээр нэлээдгүй сандралдсан. Нэгийн давааны үеэр залуу бөхчүүд учраа бөхөө танихгүй өөр бөхтэй барилдсан, зарим нь хоёр, гурван ч удаа барилдсан гээд хөгтэй ч гэмээр зүйл их болжээ. "Нэрээ бүртгүүлсэн ч миний нэрийг огт дуудсангүй” гэх 200 гаруй бөх зохион байгуулагчдад гомдол гаргаж, бараг бослого гаргахын наагуур юм болсон. Тэднийг нэгийн давааны төгсгөлд тусад нь барилдуулаад асуудлыг шийдчихсэн. "Тэдгээр бөхчүүд бараг бүгд шахуу хөдөөнөөс ирсэн. Мөн ижил нэртэй эрчүүд олон байсан зэргээс ийн нэрээ сонсоогүй” хэмээн зохион байгуулагчид тайлбарлаж байсан юм. Нэг, хоёрын давааны үеэр эрчүүд бие биенийхээ цүнхтэй зодог шуудгийг нэлээдгүй "туусан”. Төв цэнгэлдэхийн цагаан хоолойгоор "Монгол эрчүүд ээ, битгий бие биенийхээ зодог, шуудгийг хулгайл л даа. Энэ чинь муухай шүү ээ. Зодог шуудгийг нь буцаагаад өгчих” гэж зарлах, учирлах зэрэгцүүлэн гуйж байлаа. "Хүн тээвэр” гэх бичигтэй машинд ачигдаж ирсэн цэргүүдийн нэг нь аварга цолтой бөхийн бүсийг хулгайлснаас тэднийг барилдуулахгүй бүгдийг нь буцаагаад аваад явчихсан тухай уг барилдаанд зодоглосон эрчүүд ярьж байна. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооныхноос лавлавал "Ерөөсөө тийм зүйл болоогүй. Бидний хийж буй ажлыг үгүйсгэх гэсэн бодолтой хүмүүс л элдэв янзын юм яриад байгаа байх” гэлээ. Гиннесийн барилдаанд зодоглохоор ирсэн хөдөөний бөхчүүдийн ихэнх нь нутаг буцаагүй л байна. Том цүнх үүрсэн, барилддаг гэмээр хүдэр залуус нийслэлийн баар, зоогийн газруудаар наргиж явна. Сүүлийн хэд хоног эрүүлжүүлэгдсэн хүмүүс дунд том биетэй, бөх байрын царайтай залуус их байсан гэнэ. Барилдаан нь дуусчихаад байхад гэртээ ирэхгүй байгаа эр нөхрөө эхнэр хүүхэд нь сураглаж байгаа сурагтай. "Өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байхад нөхөр минь алга болчихлоо” гэх эмэгтэйчүүд хөдөөгүүр олон байгаа гэсэн шүү. 16 настай идэр залуугаас 80 настай сумын заан зодоглосон, есөн хоног үргэлжилсэн, 13 даваатай барилдааныг спортын хүрээнийхэн "Зоригтой хэрнээ, гаж барилдаан болсон” гэж дүгнэж байна. Яагаад гаж гэснийг нь тодруулбал "Гиннесын ном гэдэгт чинь гаж, сонин, итгэмээргүй, чих дэлдийлгэм ерөнхийдөө хачин хүмүүсийг бүртгэдэг. Тэгэхээр Монгол бөх гэхээр дэлхийн бусад орнууд зургаан мянган нүцгэн эрчүүд нэгэн зэрэг барилдсан гэдгээр нь хүлээж авна. Тэд манай ёс жаяг, уламжлал зэргийг огтхон ч мэдрэхгүй өнгөрнө” гэж тайлбарласан юм. Хэдий эхний даваанууд жаахан тиймэрхүү болсон ч найм, есийн даваанаас бөхчүүдийн чансаа сайжирч, арвын даваанаас "гал гарсан” сонирхолтой барилдаанууд эхэлснийг бөх сонирхогчид хэлж байна. Ингээд уг барилдааны дүйзийг наймын даваанаас нь сонирхуулъя. Наймын даваа Д.а Б.Бат-Эрдэнэ гоц мөргөсөн У.а. С.Мөнхбат а.з Ч.Бямбадорж У.арс Д.Ганхуяг а.а У.Батгэрэл У.арс Х.Мөнхбаатар у.з Д.Бумбаяр У.арс Д.Азжаргал а.а Б.Одгэрэл У.арс Г.Эрхэмбаяр а.з С.Ган-Идэр У.г И.Доржсамбуу у.х Г.Элбэг У.г Н.Ганбаатар у.н Б.Насандэлгэр У.г Ж.Бат-Эрдэнэ а.а Б.Пүрэвсайхан У.з Ц.Мягмарсүрэн у.н Ц.Лхагвасүрэн У.з Ч.Санжаадамба а.а Ж.Наранбаатар У.з Б.Соронзонболд у.н Б.Бадамдорж У.з М.Өсөхбаяр у.н Ц.Сумьяабэйс У.х Л.Пүрэвжав у.н Л.Нямсүрэн У.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ш.Уламбаяр У.х Д.Батболд а.а Ш.Мөнгөнбаатар У.х Т.Амартүвшин а.а Л.Шинэбаатар У.х Ц.Содномдорж у.н Н.Батзаяа У.х Ө.Даваабаатар у.н А.Батмөнх У.х Ө.Бат-Орших у.н Б.Сангисүрэн У.х А.Бямбажав у.н Ш.Жаргалсайхан У.н Э.Энхбат у.н М.Эрдэнэбат У.н Б.Батмөнх а.а Н.Түвшинбаяр А.а Б.Батжаргал а.з Б.Ганзориг Есийн даваа Б.Бат-Эрдэнэ Н.Түвшинбаяр С.Мөнхбат Ц.Мягмарсүрэн Д.Ганхуяг Л.Шинэбаатар Х.Мөнхбаатар Ш.Жаргалсайхан Д.Азжаргал Л.Пүрэвжав Г.Эрхэмбаяр Ш.Мөнгөнбаатар И.Доржсамбуу М.Эрдэнэбат Н.Ганбаатар Т.Өсөх-Ирээдүй Ж.Бат-Эрдэнэ Б.Ганзориг Б.Соронзонболд Ө.Даваабаатар М.Өсөхбаяр Ө.Бат-Орших Ч.Санжаадамба Ц.Содномдорж Арвын даваа С.Мөнхбат Б.Ганзориг Д.Ганхуяг И.Доржсамбуу Х.Мөнхбаатар Д.Азжаргал Г.Эрхэмбаяр Н.Түвшинбаяр Н.Ганбаатар Ө.Бат-Орших Ч.Санжаадамба Ө.Даваабаатар Арваннэгийн даваа С.Мөнхбат Ө.Бат-Орших Д.Ганхуяг Г.Эрхэмбаяр Х.Мөнхбаатар Ч.Санжаадамба Арванхоёрын даваа С.Мөнхбат гоц мөргөсөн Г.Эрхэмбаяр Ч.Санжаадамба Арвангурвын даваа С.Мөнхбат Ч.Санжаадамба | |
|
Total comments: 0 | |