Main » 2011 » 11-сар » 3 » Б.Амарсайханы жүжигчин болох зам бартаа ихтэй байжээ
4:04 PM
Б.Амарсайханы жүжигчин болох зам бартаа ихтэй байжээ
Б.Амарсайханы жүжигчин болох зам бартаа ихтэй байжээ

Сөөнгө хоолой, булчинлаг биеэрээ бүсгүйчүүдийн харцыг өөртөө татдаг жүжигчин бол Б.Амарсайхан. "90 саяын” Гансүхийн дүрийг чадварлаг бүтээсэн түүний хувьд жүжигчин болох зам нь их л бартаатай байжээ. Тодруулбал  СУИС-ийн элсэлтийн комисс түүнийг сөөнгө хоолойтой гэж голж байсан гэнэ.  Гэсэн ч жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрээр СУИС-д арын хаалгаар орж байсан түүхтэй. Үүгээр ч зогсохгүй СУИС-ийн багш нарт Амараагийн сөөнгө хоолой таалагддаггүй байсан байсан бөгөөд "Эртнээс амьдралаа бод. Чи жүжигчин болохгүй. Болсон ч орлон тоглогчоос хэтрэхгүй” хэмээн хэлдэг байжээ. Тухайн үедээ энэ нь жүжигчний шарыг ихээхэн хөдөлгөж багшийгаа энэ үгээ буцаан автал нь хичээсэн гэдэг.  

Үнэхээр мөрөөдсөн бол бартаа их байсан ч зорилгодоо хүрдэг юм гэдгийг баталж чадсан жүжигчин Б.Амарсайхан үүгээрээ бахархдаг ажээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 568 | Added by: beatbox_battle | Tags: Б.Амарсайханы жүжигчин болох зам ба | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]