Main » 2011 » 11-сар » 3 » Б.Бат-Эрдэнэ аваргын жолооны үнэмлэх
3:42 PM
Б.Бат-Эрдэнэ аваргын жолооны үнэмлэх

            УИХ-ын гишүүн, Б.Бат-Эрдэнэ аваргыг жолооны үнэмлэхтэй явдгийг бөхчүүд л лав санадаггүй гэнэ. Түүний жолооны үнэмлэх байхгүйн паян 90-ээд оны эхээр шар халзан УАЗ-469 унадаг байхаас нь л эхэлжээ. Энэ бол бөхчүүдийн дунд "Аварга үнэмлэхгүй явдаг” хэмээх яриа аль хэдийнэ тарчихаад байсан үе. Үүнийг сонссон аймгийн цолтой хэдэн залуу бөх туршиж үзэхээр шийджээ. Ингээд замын цагдаагийн ажилтан нэгийгээ, аваргын хамгийн их явдаг зам дээр зогсоож үнэмлэхийг нь шалгахыг хүлээж бүхэл өдөржин зогсжээ. Хүссэн цаг ирж аварга ч шар 69-тэйгээ хүрээд ирж дээ. Замын цагдаа дохиход аварга нэлээд өнгөрөөд зогсчээ. Тэр хаалгаа онгойлгоод цагдаа ирэхийг хүлээж байна гэнэ. -Амрыг эрье. Бичиг баримтаа шалгуулна уу?

-Сайн уу дүү хүү. Ахыгаа таньж байна уу?

-Үгүй ээ. Та хурдан бичиг баримтаа өг дөө.

-/Аварга цааш эргэж аль 79 онд олгодог байсан далбагар шар үнэмлэх гаргаж өгчээ/ Миний дүү ахыгаа танина биз дээ. Ахыг нь Бат-Эрдэнэ гэдэг юм.

-Харж л байна л даа. Энэ дээр тэгээд л биччихсэн байна.

-Ахыгаа явуулчих, би өнөө орой барилдаантай.

-Өө та барилддаг юм уу. Түрүүн хэлэхгүй. Би ч гэсэн барилддаг ухаантай. Энэ бичиг баримтаа солиулаарай. За яв, яв гэхэд, -Баярлалаа дүү хүү гээд давхин одсон гэдэг.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 545 | Added by: beatbox_battle | Tags: Б.Бат-Эрдэнэ аваргын жолооны үнэмлэ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]