Main » 2011 » есдүгээр сар » 19 » Б.Бат-Эрдэнэ: Зодог шуудгаа өмсөхөд сэтгэл, хийморь сэргээд сайхан байна
1:20 PM
Б.Бат-Эрдэнэ: Зодог шуудгаа өмсөхөд сэтгэл, хийморь сэргээд сайхан байна
 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ үндэсний бөхөө Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд зодоглож байгаа.

Түүнтэй өнгөрсөн бямба гаригт болсон 6002 бөхийн барилдааны нээлтийн ёслолын үеэр цөөн хором ярилцлаа.

-Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан болж байна. Та сэтгэгдлээ хуваалцаач?
-Монгол бөх гэдэг бидний өвгөдийн бүтээсэн аугаа том соёл. Бөхөөрөө дамжуулж ухаантай, чадалтай эр хүнийг бий болгодог арга уламжлал байсан. Тэр уламжлал тасраагүй одоо ч үргэлжилж, хөгжиж байгааг энэ удаагийн наадам харуулж байна.

Түүнээс гадна Монгол үндэсний бөхийн холбоо "Нутгийн салхи”, "Нийтийн монгол бөх” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэрхүү уламжлалыг дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байгаад баяртай байдаг. Энэ ажил ч үр дүнгээ өгч, нийтийн монгол бөхийн барилдаан тогтмол зохион байгуулагддаг болсон. Тийм учраас байгууллагууд ойгоо тэмдэглэхдээ ажилчдаа барилдуулдаг болсон.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудад дэвжээ байгуулсан. Одоогийн байддаар 13 аймгийн сургуульд дэвжээ байгуулаад байна. Энэ бүх ажлын үр дүн энд харагдаж байна. Уг нь 4096 бөх гэж зарласан ч 6000 гараад байна. Үүний цаана бүртгүүлж чадаагүй олон сайхан залуучууд, бөхчүүд байгаа. Энэ бөхчүүд хамтарч Монгол бөхөө Гиннесийн номонд бүртгүүлэхээр барилдаж байгаад үнэхээр баяртай банйа.

-Та хамгийн түрүүнд бүртгүүлсэн гэсэн. Яагаад энэхүү барилдаанд зодоглохоор шийдэв?
-Монголын ард түмний бүтээсэн энэ том соёлыг Гиннесийн номонд бүртгүүлэх гэж буй учраас хун бүр сэтгэлээрээ оролцож байна. Хөдөөнөөс олон бөхчүүд, энгийн иргэд бүртгүүлж байгаа юм билээ. Энэ үндэсний бөхөө хайрладаг сэтгэлийн илрэл шүү дээ. .Би энэ барилдаанд оролцож байгаа бөхчүүдээр бахархаж байна.

Тийм ч учраас нийтийг уриалах үүднээс хамгийн түрүүнд бүртгүүлсэн. Үндэсний бөхийн дархан аварга гэдэг утгаараа ч, монгол хүн гэдэг утгаараа ч энэ том ажилд гар бие оролцох нь зүйтэй биз дээ. Тэр сэтгэлээр л барилдаж байна.

-Сүүлийн хэдэн жил зодог шуудаг өмсч, томоохон барилдаанд зодоглоогүй. Сэтгэл их хөдөлж байгаа байх?
-Би 2008 оноос зодоглоогүй. 2004 онд УИХ-д сонгогдсон ч гэсэн 2007 он хүртэл бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж, барилдаж ирсэн. Гэхдээ түүнээс хойш огт бэлтгэл хийлгүй орхисон юм биш. Амьдралын зөв дадал гэдэг утгаар нь бэлтгэлээ хийж байлаа. Харин энэ том барилдаанд зодоглож,

Views: 437 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]