Элбэгдорж Дэлгэрмааг 1993 онд "Улс
төрийн боловсролын академи байгуулах гэж байна. Чи очооч" гэдэг саналыг
Элбэгдож Дэлгэрмаад тавьсанаар тэр хоёр ойр дотно болж хамтран
ажиллаж, 1998 онд Элбэгээ түүнийг генсек болгосон юм байна.
Aрдчилсан нам засгийн эрх барьж байх тэр үед улстөрч, тэр дундаа
эмэгтэй хүний хувьд генсек гэдэг нь улс төрийн карьерийн их том албан
тушаал байж. С.Зориг агсны амийг хороосон, Казиногийн хэрэг, Ерөнхий
сайд Элбэгээ огцорсон гээд намынх нь нэр хүнд их унасан, маш хүнд үед
ажиллаж байсан тэрээр яалт ч үгүй намынхаа эрх ашгийн төлөө тэр үед
Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайд болоход дүрмийн дагуу "түүнийг намын
дарга болох ёстой" гэж Элбэгээг намын даргаас нь огцруулах саналыг
намын бага хуралд оруулсан нь хожмоо Элбэгээ ерөнхийлөгч болоод түүний
араанд зуугдана чинээ яаж мэдэх билээ.
Дэлгэрмаа үүнийгээ ч хүлээн зөвшөөрч "Элбэгээ надад гомдож явдаг юм шиг байна лээ" хэмээн хаа сайгүй ярьж явдаг болсон гэнэ лээ. Өөрийг нь зүтгүүлэн барин том албан тушаалд дэвшүүлж байхад зөрүүлээд тус болсон нөхрөө огцруулая хэмээн санал оруулсанд мэдээж журмын нөхөр болох Элбэгдорж нь гомдох байтугай гоморхож явдаг байлгүй.