Main » 2011 » есдүгээр сар » 22 » Б.Эрхэмбаяр арслан "тэрбумтан" болсон гэв үү
7:14 PM
Б.Эрхэмбаяр арслан "тэрбумтан" болсон гэв үү

Дөрвөн том ой давхацсан улсын баяр наадмаар ес даван үзүүрлэж улсын арслан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх, улсын арслан Г.Эрхэмбаярын цолны найр өнгөрөгч сарын сүүлээр түүний төрөлх суманд  болсон. Харин түүний тухай сонсоход үнэмшил багатай ч нэг иймэрхүү яриа бөх сонирхогчдын дунд байна. АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд  ес давж үзүүрлэсэн МУ-ын Арслан Г.Эрхэмбаярын олон жилийн хөдөлмөр, шинэхэн  цолыг нь мялаасан талархлын үгтэй мэндчилгээ, бэлгийн цуваа намрын дунд сарыг гартал хөвөрчээ. Мөнгөн аяга хадагтай зэхчихээд хүлээж асан аавынхаа мөрөөдлийг олон жилийн дараа биелүүлж самсаа нь шархирч асан шинэхэн Арсланд "Ноёд" группээс , ХЗДХ-ийн яамнаас, нутгийн зөвлөлөөсөө байр бэлгэнд авч гурван ч байртай болсон  гэж дуулдсан. Мөн бэлэгний хоёр жийп машин дээр нь цолны мялаалга наадмын үеэр нутгийн ах дүү нарын өгсөн, өгөхөөр амласан 1-5 сая төгрөг зэргийг нэмж дотроо сэм тооцоолсон нэгэн нь арсланг тэрбумын бэлэг авчээ хэмээн саваагүйтсэн бололтой.
Views: 492 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]