Main » 2011 » есдүгээр сар » 18 » Б.Гангаамаа гавъяатынхаа найрыг Чингис зочид буудалд хийж, хүндэт зочноор Н.Энхбаярыг урина гэнэ
6:55 PM
Б.Гангаамаа гавъяатынхаа найрыг Чингис зочид буудалд хийж, хүндэт зочноор Н.Энхбаярыг урина гэнэ

Спортын төрлүүдээс хүн бүр зүглээд байдаггүй, зориглон ордоггүй нь уулын спорт болов уу. Харин сүүлийн жилүүдэд энэ төрөл рүү манай эмэгтэйчүүд тэмүүлэх болсон. Гавъяат тамирчин Б.Гангаамаа жижигхэн биедээ ахадсан их ачаа үүрч, дэлхийн ноён оргил өөд шантралгүй мацсан нь бас саяхан. Өдгөө тэрээр мөнх цаст Гимлайн түүхэнд тодоос тод бичигджээ. Мөн Эверестийн оргилд хөл тавьсан анхны эмэгтэй уулчин боллоо. Түүний энэ амжилт дэлхийн уулын спортынхныг шуугиулсаар байна. Удахгүй тэр энэхүү амжилтынхаа үнэмлэхийг албан ёсоор гардан авна. Үүнтэй зэрэгцээд гавъяатынх нь найр наадам болох ажээ. Гавъяатынхаа найрыг "Чингис” зочид буудалд хийх юм байна. Б.Гангаамааг Эверестэд амжилттай авираад эх орондоо ирэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамгийн түрүүнд баяр хүргэсэн гэдэг. Учир нь уулын спортын Монголдоо л томоохонд тооцогдох  хоббитон тул Б.Гангаамаагийн амжилтыг сонсоод тэр тийнхүү бусдаас түрүүлэн баяр хүргэхийг хичээсэн бололтой. Тиймээс Н.Энхбаяр гавъяатынх нь  найрын хүндэт зочноор уригдах юм гэнэ

Views: 442 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]