Main »
2011 » есдүгээр сар » 7 » Бөөгийн сахиус аминд халтай болжээ
6:36 PM Бөөгийн сахиус аминд халтай болжээ |
Бөөгийн сахиус аминд халтай болжээ
Зовсон
хүн ламд, өвдсөн хүн эмчид очдог нь амьдралын жам бололтой. Гэхдээ
хүний өвчин, зовлон хоёроор хоолоо олж иддэг хүмүүс эгэл амьдрал дунд
хэтэрхий олон болжээ. Эдний тодорхой жишээ гэвэл бөө, лам, домч гээд
анагаах ухаанаас ангид хүний өвчин эмгэгийг илааршуулагч ид шидтэнүүд
юм.
Эдгээр ид, шидтэнүүдийн ач тусаар эдгэрч, илааршсан нь ч бий л байх.
Гай барцадаа арилгуулсан гэж чин сэтгэлээсээ итгэн сүслэж яваа олон хүн
бийг ч үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ идтэй, шидтэй, эмчилдэг аргалдаг
бүхэн нэмэр тус болдоггүй жишээ олон байна.
Саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг Д.Бат-Очир
гэгч зайран элэгний хорт хавдартай Г гэгч эмэгтэйг ардын анагаах
ухааны аргыг бөөгийн шашны хүчтэй нэгтгэн эмчилж эрүүл болгоно хэмээн
500 мянган төгрөгийн өргөл аван эмчилгээгээ эхэлжээ.
Тэрбээр Г-д буурийн бохь өгсөн байна. Г өгсөн зүйлийг нь гэртээ ирэн
хандалж уусанд гутлын тос үнэртэж амтагдаад нэг л биш. Гэтэл адууны
хялгасанд гутлын тос хольж зуураад өгсөн байжээ. Хувь тавиланг засаж
хийморь, сүлдийг нь дуудна хэмээн худлаа ном уншиж болдог юмаа гэхэд
хүний эрүүл мэндээр ингэж тоглож арай л боломгүй.
Болохгүйгээр барахгүй энэ бол хуулиар хориотой үйлдэл. Иргэн Г гэгч
нь Д.Бат-Очир зайранг олж шүүхэд өгөхөөр хөөцөлдөж байгаа гэсэн.
Түүнчлэн бөө, зайрангууд хүнийг эмчлэх нэрээр амь насанд нь халдсан
тохиолдол ч олон л сонсогддог. Бөө болох гэж зарим нэг нь амиа алдах,
бие эрхтэнээрээ хохирох ч тохиолдол байна.
Тухайлбал, Төв аймгийн нутаг дэвсгэрт байдаг Ээж хайрханы ойролцоо
нэгийгээ сахиус залж, онгодыг нь дуудна хэмээн буцлам халуун усанд
шалзалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. "Тэгвэл Нийслэлийн түлэнхийн
төвд галаар төөнүүлж, эмчлүүлснээс болж гэдэс хэвлий хэсэгтээ
түлэгдсэн өвчтөн хэд хэдэн удаа ирж эмчлүүлсэн байна.
Ийнхүү мөнгөний төлөөх хуурамч бөө зайрангууд хэдэн арваараа нэмэгдэж
бусдын эрүүл мэнд амь насанд ноцтойгоор халдаж байгаа нь шашин шүтлэг,
түүнээс гарах сөрөг үр дагаврыг таслан зогсоох тогтсон хууль
байдаггүйтэй холбоотой байж болох юм. Ямар ч байсан эрхэм таны ойр
дотнын хэн нэгэн өвчин тусвал бөө, зайранг зорих гэж л битгий яараарай.
|
Views: 476 |
Added by: beatbox_battle
| Rating: 0.0/0 |