Main » 2011 » есдүгээр сар » 17 » Б.Лхагвасүрэн: ХҮҮХДҮҮДЭЭ ТОМ БОЛТОЛ ХҮНТЭЙ СУУХГҮЙ
5:40 PM
Б.Лхагвасүрэн: ХҮҮХДҮҮДЭЭ ТОМ БОЛТОЛ ХҮНТЭЙ СУУХГҮЙ

"Хар шингээсэн харц”, "Амраг хосын нүд адилхан”, "Цаг нь болоогүй хайр”, "Мөрөөдлийн дагина”, "Охин чи”, "Чи хуурамч”... Энэ жагсаалтыг хараад гэнэн томоогүй сурагч үе, хайр дурлалын адал явдлаар дүүрэн оюутан цагийн тань дурсамж бодогдож байгаа бол 30 орчим настай байх. "Сүнс” бол бидний үеийнхний сонсох дуртай хамтлагийн нэг байлаа. Тиймдээ ч "Сүнс” хамтлаг эргэн нэгдлээ” гэсэн мэдээллийг сонсоод Лхагваатай ярилцахаар "Хар шингээсэн харцаар амрагийг чинь зовоохгүй”, "Цаг нь болоогүй учирлын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй” хэмээх уянгалаг дуунуудыг сэтгэлдээ эгшиглүүлэн "Мах music” студийг зорилоо.

-"Сүнс” эргэн нэгдсэн гэж сонсоод таныг зориод ирлээ. 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа гэл үү?

-Миний хувьд "Сүнс” хамтлаг эргэж нэгдсэн нь энэ зуны хамгийн баяртай, тэмдэглүүштэй үйл явдал болж байна. 20 жилийн ой гэхээр хүмүүс гайхаад байх шиг байгаа юм. Бид 12-13 настай байхдаа, 1991 онд "Сүнс” хамтлагийг байгуулсан юм шүү дээ. Анх дөрвөн охин, дөрвөн хүү нийлж бүжиглэдэг байлаа. Монгол Улсад ардчилал ялж, нийгэм чөлөөтэй болж, залуус барууны соёлыг даган дуурайж байсан үе шүү дээ. Рэп бүжиг хүчээ авч бараг сургууль, анги бүрт рэп бүжгийн хамтлаг байсныг тэр үеийн залуус сайн мэдэж байгаа даа. Тэмцээн уралдаан ч их болдог байлаа.

-Хамтлагаа байгуулж, нэр өгч байсан үеэ дурсаач. "Сүнс” гэдэг нэр тухайн үедээ их хүчтэй, содон сонсогддог байсан?

-Энд тэнд зохиогдсон бүжгийн тэмцээнд сургуулиа төлөөлж оролцдог, Эрдэнэ тийн сургуулиудын шилдэг бүжигчид байлаа, бид. Тэгээд л танилцаж, хамтарч бүжгээ давтдаг болсон. Тэгж байгаад хамтлаг байгуулъя гэж ярилцаж шийдсэн. Яг хамтлагийнхаа нэрийг сонгоход би байгаагүй. Манайхан байрны гаднах цэцэрлэгт цугларч бүжгээ давтах байсан юм. Би гэртээ дүүгээ харж байсан болохоор очиж амжаагүй. Гэтэл манайхан утсаар "Хүн бүр хоёр нэр бичиж хийгээд сугалсан чинь "Сүнс” гэдэг нэр гарч ирлээ, ямар байна” гэсэн. Надад ч гэсэн таалагдсан учраас "Болж байна” гэснээр ийм нэртэй болсон. Тухайн үед сонин содон, өвөрмөц нэр өгөхийг хүссэн нь тэр. Нөгөө талаас бие мөнх бус ч сүнс мөнх гэдэг шүү дээ.

-Бүжгийн хамтлаг хэзээнээс дуулж эхлэв?

-Тухайн үед баруунд хөвгүүдийн хамтлаг олноор гарч, хүчээ авч байсан нь биднийг дуулахад нөлөөлсөн. Бид 1993 оноос бэлтгэл хийж, дараа жилээс нь дуулсан. Анх 1994 онд Монголын үндэсний телевизийн "Харц” нэвтрүү лэгт оролцож, "Чиний дүр” дуугаа дууллаа. Тэр нэвтрүү лэг үзэгчдэд их хүрсэн. Хамтлаг байгуулсан найман гишүүнээс одоо байгаа нь ганц би. Тухайн үед хүүхэд байсан болохоор хичээл сургууль гээд янз бүрийн асуудлаас болоод эхлээд охид нь гарсан. Тэгээд Замилан, Зулаа хоёрыг хамтлагтаа оруулсан. Энэ мэтчилэн гарах нь гарч, орох нь орж сэлбэгдэж явсаар бид дөрөв тунаж үлдсэн. Энэ хамтлагийг Замилан, Зулаа, Отгоо, Лхагва гэсэн дөрвөн хүн амжилтад хүргэсэн. Ба рууны хамтлагууд ихэнх нь таван гишүүнтэй байдаг. Таван хүнтэй байхад бүжгийн хайрцаг илүү гоё гардаг учраас сүүлд тав дахь гишүүнээ авсан. Хамтлагийн маань тав дахь гишүүн тогтдоггүй байлаа. Нэлээд хэдэн хүн орж, гарсны дараа Мөөгийгөө олж авсан.

-Орон нутгийн хамтлаг Улаанбаатарт ирж амжил тад хүрэхэд хэр хэцүү байв?

-Аав маань намайг хуульч болгоно гэдэг байсан ч би зөрсөөр Хөгжим бүжгийн коллежид орсон. ХБК-ийн лимбэний анги төгссөн хүн шүү дээ. Тухайн үед манай хамтлагийн ах лагч бай сан Отгонбаяр бид хоёр ХБК-д сурдаг, тэндээс үзэж сонссон шинэ сонин зүйлээ хамт лагийнхаа уран бүтээлд шингээдэг, Эрдэнэт, Улаанбаатарын хооронд байн га ирж очдог байлаа. ХБК гэдэг урлагийн шилдг үүд цуглардаг газар шүү дээ. Тэр мундаг хамт олны дунд, урлагийн ертөнцөд хамгийн ойр байсан болохоор хамтлагаа хотод авч ирэх тийм хол хөндий санагдаагүй. Бид 1995 оны арванхоёрдугаар сарын 8 билүү 9-нд анх Улаанбаатарт тоглосон юм. Тэгэхэд бид 1000 ширхэг зурагт хуудас хэвлүүлчихээд өөрсдөө нааж байлаа. Маш хүйтэн байсан, их даарсан санагддаг. МҮЭСТО-д долоо хоног, өдөрт хоёр удаа тоглоход суудал пиг дүүрэн байсан. Ингээд хэдхэн сарын дараа 1996 оны хавар "Чи хуурамч” тоглолтын хаалтаа хийхэд хүмүүс биднийг таньдаг болсон. Хүмүүст амархан танигдсан.

-1990-ээд оны сүүлч гэхэд "Сүнс” залуусын сонсох дуртай топ таван хамтлагийн нэг болсон. Тэр үед од болон гялалзаж байсан залуусын амьдралын хэв маяг ямар байв?

-Монголдоо бид барууны boy group шиг байж үзсэн. Машин ховор байсан тэр үед машинтай охид биднийг дагадаг байлаа. Бид бөөнөөрөө байр хөлсөлж амьдардаг байсан юм. Тэгэхэд түүнд энэ захиаг өгчих, үүнтэй уулзмаар байна гэсэн охид орцны үүдэнд шөнийн 02.00 цаг хүртэл суудаг байлаа. Ид үерхдэг, охидын араас гүйдэг, хаяж, хаягдах гээд гэнэн, гэгээн олон дурсамжийг тээж үлддэг үедээ бид аймаар комму нист байлаа. Асар их ажлаар даруулчихсан, хэтэрхий их зорилт тавьчихсан байжээ. Нөгөө талаар, өөрсдийгөө тодорхой хэмжээнд од гээд бодчихсон байсаан бас... Гэр бүл зохиож, амьдралд хөл гишгэсэн хойноо эргээд бодоход үеийнхээ залуус шиг орцонд зогсож, охин "панаалдах" гэж бөөн юм болж явж үзээгүй нь харамсалтай санагдаж байсан.

-Ид нэрд гарч байхдаа хамтлаг тарчихсан нь харамсалтай санагддаг

-Хамтлагийн гишүүд маань эхнээсээ хорин нас гараад, дараагийнх нь арван жилээ төгсөж их, дээд сургуульд орох болсон. Нөгөөтэйгүүр хоорондоо ойлголцохгүй хэцүү зүйл ч байсан. Өөр өөр үзэл бо долтой хүмүүс гэр орноосоо хол, нэг байранд хамт амьдарч байсан нь хамтлаг тарахад нөлөөлсөн гэж боддог. Ажлаас болж маргалдлаа гэхэд гараад өөрсдийн гэртээ оччихдог бол арай өөр байх байсан болов уу.

-Эргэж нэгдэхэд хэцүү байв уу?

-Бид 13 жилийн дараа хамтдаа нэг тайзан дээр гарах гэж байна. Хар багаасаа 20-иод жил найзалсан болохоор сэтгэл зүрхэнд үгээр хэлэхэд хэцүү нэг холбоо байдаг. Бие биенээ үгүйлдэг байсан. Гэхдээ эргэж нэгдэхэд амар байгаагүй. Учраа ололцох гэж хоёр жил шахам боллоо. Гучин нас гарчихсан, үзэл бодол нь төлөвшчихсөн эрчүүдийн санааг ээж, аав нь ч эргүүлэхэд хэцүү гэдэг шүү дээ. Гэхдээ чин хүсэл байхад болдог л юм байна. Одоо бол бид хувьцаат компани маягаар нэгдэж байгаа гэж ойлгож болно. Нэгэнт цаг заваа үрж байгаа учраас мөнгө олдоггүй юмаа гэхэд кайф авдаг байх ёстой. Хамтлагт тулгардаг элдэв асуудлыг зохицуулах дүрэм, журам зохиосон.

-Дүрмийг нь сонирхож болох уу?

-Нууц л даа. Энгийнээс нь хэлэхэд хамтлагийнхаа ахлагчийг ахлагч шиг байлгах ёстой. Хүмүүсийн хажууд нэгнээ хүндэлж харилцах ёстой. Албан ёсны үйл ажиллагаа л биш бол олон нийтийн газар, баяр цэнгэл, шоунд хоёроос дээш гишүүн хамт байхгүй гэсэн заалт байгаа.

-Энэ нэгдэл нь зөвхөн 20 жилийн ойн тоглолтын төлөө биш байгаасай гэж олон хүн бодож байгаа байх. Цаашид уран бүтээлээ хийх үү?

-Цаашид уран бүтээлээ үргэлжлүүлэх эсэх нь 20 жилийн ойн тоглолтоос шалтгаална. Үзэгчид бидний уран бүтээлийг сонсохыг хүсэж байвал, бид өөрсдөө энэ ажлаасаа кайф авч байвал цаашдаа уран бүтээл хийж болно шүү дээ. Бид шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Тоглолтын дараа цомог гаргана.

-Хуульч мэргэжил эзэмшиж, уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа гэж сонссон.

-Аав маань намайг хуульч болгохыг хүсдэг байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Аав маань "Хүүгээ хуульч болгох гээд чадсангүй. Харин чи өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж, энэ салбартаа заавал нэг юм дуулгаарай. Хүн ус ч биш, шөл ч биш байж болдоггүй юм шүү. Нэг нь биеийн хүчээр, нөгөөх нь оюун ухаанаараа хоол олж идэх хоёр л зам байдаг. Энэ хоёрын алийг ч сонгож чадаагүй хүн торны цаана ордог. Хүн анхнаасаа гэмт хэрэг хийе гэж хийдэг гүй” гэж хэлдэг байлаа. Миний аав Л.Бямбажав Эрдэнэт хотын ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 1994 онд нас барсан даа. Хамтлагаа тарснаас хойш аавынхаа хүслийг гүйцээж, хуулийн мэргэжлээр суралцсан. Хуулийн мэргэжил эзэмшсэнийхээ хувьд Монголын уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалах талаар дорвитой ажил хийе гэж шийдээд Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв төрийн бус байгууллагын тэргүүнээр 2007 оноос хойш ажиллаж байгаа.

"Сонор” студийн захирал Б.Дэлгэртуяа эгч 2003 онд энэ байгууллагыг байгуулсан юм. 2006 оноос Зохиогчийн эрхийн тухай хууль шинэчлэгдэж, эрх зүйн орчин сайжирсан болохоор үйл ажиллагаа нь идэвхжсэн. Уран бүтээлчид энэ талаар тодорхой мэдлэггүйгээс нэг хэсэг нь хэмжээлшгүй их мөнгө олох юм яриад байдаг, нөгөө хэсэг нь эндээс юу олдог юм бэ гээд тоохгүй орхичихдог байсан. Харин одоо оюуны өмчийн талаар хүмүүс зөв ойлголттой болсон нь бидний ажлын амжилт.

-Хүн өөрийнхөө талаар юу боддог нь сонин санагддаг. Таны хувьд...

-Ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээнд "хөөрхөн” юм үз чихсэн... Багадаа алаг нүд тэй шар хүү байлаа. Би ер нь багадаа илүү хөөрхөн байсан байх аа. Хүмүүс тэгж хэлдэг юм. Одоо бол мэдэхгүй ээ... Өөрийнхөө зургийг хараад юу гэж бодохоо мэддэггүй. Заримдаа миний дуулахыг хүмүүс яагаад сонсоод байдаг юм бол гэж гайхдаг. Өөрийнхөө дуу хоолойд дургүй. Би их хурдтай хүн л дээ. Одоо ч гэсэн хурдтайгаасаа болоод гар хөлөө зүсэхээс эхлээд бэртэж гэмтэх явдал байдаг юм. Их сандруу, яаруу, босон суун ажил хийдэг шиг байгаа юм. Бодсон зүйлээ дотроо хадгалаад явж чаддаггүй, шууд хэлчихдэг. Нөгөө талаараа хүний асуудалд оролцох гээд байж магадгүй. Илүү амтай гэмээр юм уу даа. Нээрэн, өөрийнхөө дураар чөлөөтэй ажиллаж байгаад хамтлагийн уран бүтээл хийсэн чинь залхуу болсноо мэдэрлээ.

-Гэр бүлийн тань талаар сонирхож болох уу?

-Би гэр бүлтэй байж үзсэн. Одоо тусдаа амьдарч байгаа. Дөрвөн жил гаруй болж байна. Хоёр хөөрхөн хүүхэдтэй. Тэд маань миний амьдралын гэрэл гэгээ. Хүү маань дөрөвдүгээр анги, охин маань энэ жил нэгдүгээр ангид орсон. Одоохондоо дахин гэрлэх талаар бодохгүй байгаа. Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй.

-Хэвлэлд иймэрхүү мэдээлэл гарч байсныг санаж байна. Хоёр хүүхэд тань энд байхаар нь тэр мэдээлэл худлаа юм уу, эсвэл эргээд нийлсэн юм байх гэж бодлоо?

-Хэвлэлүүд намайг баян хүний охин дагаж яваад хоёр хүүхдээ өнчрүүлчихсэн юм шиг бичээд байдаг юм. Юу гэж тийм байх вэ дээ. Ер нь би хувийн амьдралаа дэлгэх дургүй. Миний хувийн амьдралд алдаж оносон зүйл бий. Алдаа гаргадаггүй хүн хаана ч байхгүй шүү дээ. Гэхдээ баян айлын охиноос болж хоёр хүүхдээ өнчрүүлнэ гэж юу байх вэ. Би хоёр хүүхдэдээ маш их хайртай, бахархдаг. Хүмүүс хүний амьдралыг ганцхан өгүүлбэрээр маш амар хан дүгнэчих юм. Мэдээж хоё- рын хоёр хүүхдийн ээж, аав болчихоод тусдаа амьдрах шийдвэр гаргахад их олон талаас нь бодсон. Болохгүй болоод л салсан байж таарна шүү дээ.
Views: 485 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]