Main » 2011 » есдүгээр сар » 13 » Б.Маралжингоо хордлогод оржээ
8:05 PM
Б.Маралжингоо хордлогод оржээ
 

Дуучин Б. Маралжингоо саяхан хордлогод оржээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймагт Ардчилсан намынхантай ажлаар явах үедээ хоолны хордлогод орж хамт явсан хүмүүсээ сандаргасан байна. Түүнээс араас бүр нийслэлд байсан гэр бүлийн хүмүүс нь ч сандарч түүний аав болон ах нь хойноос нь очсон байна.

Аав нь охиныхоо эрүүл мэндэд санаа зовж Улаанбаатар руу авчрах гэсэн боловч дуучин Маралжингоо өөрөө зүгээр хэмээн ажлаа дуусгана гэж шүд зуун үлдсэн гэнэ. Учир нь тэрбээр Ардчилсан намын дэмжигч, тэгээд ч бие минь зүгээр болчихлоо хэмээн гэр бүлийнхнийгээ тайвшруулжээ. Тэрбээр хордлогод орсон даруйдаа цаг алдалгүй эмчид хандаж, дусал залгуулж эм тан хэрэглэсэн болохоор одоо биеийн байдал нь хэвийн болж Өвөрхангай аймгийн сумдыг УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн ажлын хэсгийнхэнтэй хамт тойрч яваа гэнэ.

Views: 489 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]