Main » 2011 11-сар 10 » Багш, эмч, урлагийнхан талбайд жагсаж байна
10:24 PM Багш, эмч, урлагийнхан талбайд жагсаж байна | |
Цалингий нь нэмэгдүүлэх шийдвэрийг гаргачихаад байгаа биз дээ гэж та гайхаж магадгүй. МУ-ын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2008 оны түвшнээс 3 дахин өсгөнө" хэмээн заасан байдаг нь өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй. Тиймээс Засгийн газарт цалинг хөлсийг энэ онд багтаан 2 дахин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн боловч шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирүүлээгүй гэх нэг дэх шалтгаан. Хоёрдугаарт "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо"-ны 2011 оны аравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар 2011 онд үнэ ханшны өсөлтийн улмаас бий болсон цалин хөлсний худалдан авах чадварын уналтыг нөхөн сэргээх, бага цалинтай ажилтнуудын цалин хөлсийг түлхүү нэмэгдүүлэх, зэргээр төсөвт байгууллагуудын цалинг 2012 оны эхний улиралд багтаан 2 үе шаттайгаар 2008 оны түвшнээс дунджаар 2 дахин нэмэгдүүлэх"-ээр хамтран тогтжээ. Гэтэл Засгийн газар дангаараа 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80.000Т, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэхээр ирэх оны төсвийг УИХ-д өргөн барьсан нь ийнхүү жагсаал хийхэд хүргэжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрыг амласанд хүрдэггүй, тохиролцооноосоо буцдаг хэмээн буруушааж буй юм. Тиймээс төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс, мөн оны cap шинийн баярын өмнө Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар харилцан зөвшилцсөн хувь хэмжээгээр тус тус нэмэгдүүлэн олгох асуудлыг 2012 оны төсөвт тусгаж шийдвэрлэхийг жагсагчид шаардаж байна. Шаардлагын хариуг арваннэгдүгээр сарын 17-ны дотор ирүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна. Жагсаалын үеэр индрээс багш нарын 96 хувь нь цалингаа ядахдаа 500 мянга хүргэхийг хүсдэг, 98 хувь нь цалингийн зээлтэй гэдгийг дуулгаж байлаа. Тэр бүү хэл банкууд багш нарт зээл өгөхөөс цааргалдаг болжээ. Учир нь багш нар дандаа давхар зээлтэй байдаг учраас тэр гэнэ. Мөн "та хүүхэддээ өдөр идэх хоолны мөнгийг нь өгөхийг хүсдэг үү” гэсэн асуултанд багш нарын 66 хувь нь "өгөхийг хүсдэг ч чаддаггүй” гэж хариулжээ. Урлагийн ажилчдын хувьд мөн л цалин нь 300 мянга хүрэхтэй үгүйтэй. Тэгсэн атлаа Монгол Улсын нүүрийг тахлах бүхий л үйл ажиллагаанд дайчлагддаг гэлээ. Мөн урлаг гэхээр хошин урлаг, рок, попынхноор сэтгэдэгээ болихыг зарим хүмүүст сануулж байлаа. Учир нь төрийн мэдэлд байдаг мэргэжлийн байгууллагуудын ажилчдын хувьд цалингаа авахаас хэтэрдэггүй тул цалингаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад буйг учирлаж байсан юм. | |
|
Total comments: 0 | |