Main » 2011 » 12-сар » 5 » Багш нар жагсаал хийх биш өөр арга зам хайх хэрэгтэй гэв
12:45 PM
Багш нар жагсаал хийх биш өөр арга зам хайх хэрэгтэй гэв

Багш нар ажил хаяж, жагсаал цуглаан зохион байгуулж байгааг буруутгаж буйгаа "Эв санааны нэгдэл" Үйлдвэрчний эвлэлийнхэн мэдэгдлээ. Багш нар ажил хаяж буй нь өөрсдийн эрх ашгийн төлөө бус, үнэн хэрэгтээ МҮЭХ-ныхон тэднийг турхирч байгаатай холбоотой хэмээн тэд үзэж байна. Тус эвлэлийн тэргүүн С.Эрдэнээ "Ард түмний хүүхдийг боловсролтой болгохын төлөө ажилладаг багш нар цалингаа нэмүүлэх нь зөв. Гэхдээ тэднийг цалингаа нэмүүлэхээр жагсаал хийж байхад сурагчдынх нь эрх зөрчигдөж байна. Тэдний хэлснээр цалинг нь ирэх оны эхнээс нэмбэл өдөр тутмын хэрэглээний барааны үнэ өсөж, иргэд л хохирно. Энэ эрсдэлийг мэдэж байгаа атлаа МҮЭХ санаатайгаар багш нарыг ашиглаж байна. Тиймээс багш нар нийгмийн асуудлаа шийдэхийн тулд үүнээс өөр арга зам хайх хэрэгтэй" гэв.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 502 | Added by: beatbox_battle | Tags: Багш нар жагсаал хийх биш өөр арга | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]