Main » 2011 » есдүгээр сар » 15 » Bayrmagnai solir harj 3D kino
1:35 PM
Bayrmagnai solir harj 3D kino
 
Сүүлийн хэдэн жилд дэлхий дахинаа техник технологийн дэвшил гайхалтай хурдтай явагдаж байна.
Үүний нэг нь 3D технилогиор бүтээгдсэн кино гэрчилнэ. Аливаа зүйлийг гаднаас биш дотроос нь харж болох энэхүү техникээр дэлхийн шилдэг гэх тодотголтой бүх кино хийгдэж байгаа гэхэд болно.

Монголчууд ч энэхүү техник технологийн дэвшлээс хоцролгүй кино хийгээд авсан. "Сайн муу хэрцгий” нэртэй инээдмийн жанрын энэхүү кинонд Монголын дэлгэцийн урлагийн тэр дундаа хошин урлагийн шилдэг гэх тодотголтой жүжигчид тогложээ.

Тус кинонд жижиг боловч басхүү киноны шигтгээ болсон дүрийг бүтээсэн Соёлын тэргүүний ажилтан, "Маск” продакшны жүжигчин Баярмагнайг "Харилцуурын наана, цаана” буландаа урьсан юм.

 

-Монголд анх удаа хийгдэж буй 3D кинонд таныг тоглосон гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач?
-Ийм кино хийж байгаа тоглолоо гэсэн урилга ирэхэд нь би учрыг нь олоогүй. Гэсэн ч зураг авалтан дээр нь очсон л доо.
Тэгсэн тэр 3D гэдэг чинь их сонин юм билээ. Хоёр дуран бариад л хамаг зураг авалтаа хийчихдэг. Тэгээд зүгээр харах гэсэн фокусгүй зураг шиг дүрс нь бүрзийж харагдаад.

Янз янзаар харж үзсэн болдоггүй. Тэгэхээр нь солир харсан чинь харин зүгээр харагддаг байгаа. /инээв/ Харин тэр кино театртаа шилийг нь зүүгээд харах юм бол солир энэ тэр харж янз бүр болохгүй сайхан л харагдах юм билээ. Гэхдээ бол техник технологийн хөгжил дэвшил гэдэг сайхан юм билээ. Зураг авалт ч гэсэн маш сайхан болсон.

 

-Таны хувьд энэхүү кинонд ямар дүр бүтээв дээ?
-Би жижигхэн боловч кинонд чимэг болмоор дүрд тоглосон шүү./инээв/ Хөдөөний хашир хэрнээ юм юманд гap дүрж, хэрэгт дурлаж явдаг тийм нэг өвгөн. Манай чавганцын дүрд УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тоглосон.

-”Маск” продакшнаар сонин юу байна?
-Энэ намрын уран бүтээлийнхээ нээлт болгоод "Инээхэд зиндаа хэрэггүй” тоглолтоо үзэгчиддээ хүргээд эхэлчихсэн.Энэхүү тоглолт маань энэ сарын 25-нд хаалтаа хийж Говь-Алтай аймагт болох Малчдын чуулга уулзалтан дээр тоглохоор явна.

 

Нэгэнт очсоных тус аймгийн бүх сумдад тоглоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд "Бурхан өршөөг” нэртэй эмгэнэлт мелодрам киноны гол дүрд тоглосон. Зураг авалт нь дууссан. Удахгүй нээлтээ хийх байх. Үзэгчдийн сэтгэлийн гүнд орж олон зүйлийг бодогдуулахаар кино болсон гэдэгт итгэлтэй байна.

-Та одоо хаана юу хийж байна вэ?
-Орой тоглолттой болохоор ажил руугаа явж байна даа. Зам түгжрэлтэй байдаг болохоор эрт гарахгүй бол хэцүүдэх юм.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс”

Views: 588 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]