Main » 2011 есдүгээр сар 13 » Бид бараг гурван цаг загас наадууллаа...
6:52 PM Бид бараг гурван цаг загас наадууллаа... | |
Хөлбөмбөгийн тэмцээн үзсээр суутал нэг мэдсэн чинь шөнө дунд болчихсон байлаа. Тэгтэл хэн нэгэн хаалга зөөлөн тогшив. Хаалганы дурангаар хартал дээд давхрын эзэгтэй аж. Ямар нэгэн золгүй явдал гараад надаас тусламж хүссэн юм болов уу гэж бодон хаалгаа нээлээ. Тэрбээр орж ирэнгүүтээ "Аяга ус өгөөч” гэв. Би ус аягалах зуураа түүнд тайвшруулах эм өгдөг ч юм билүү гэж бодлоо. Тэр шилэн аягатай усыг нэг амьсгаагаар залгилаад, "Сая нөхөр минь намайг золтой л алчихсангүй. Аргаа ядаад гадаа гартал танай цонх гэрэлтэй байгааг хараад хүрээд ирлээ. Уучлаарай” гэж хэллээ. Хараад байсан чинь дажгүй хүүхэн юм аа. Царай зүс, бие хаа нь өөлөөд байх юмгүй аж. Гэрээсээ зугтаж гарсан болоод тэр үү, үс нь сэгсийж, хувцас нь салбайж навсайчихаж. Нөхөр нь согтуу ирээд агсам тавьж, түүнийг зодсон юмсанж. Шөнө дөл болсон хойно хөөрхий эмэгтэйг хөөлтэй биш. Түүнд буйдан дээр ор засаж өгөөд "Өглөө болтол амар” гэв. Би уржигдар 37 насныхаа ойг тэмдэглэсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр ч эхнэрээс салсан хүн. Анхны эхнэр маань намайг онгоцны осолд орсны дараа хоёр жил эмнэлэг хэсэж явсан намайг тэвчиж, хүлээж чадалгүй өөр хүнтэй зугаалж билээ. Уг нь би үүнийг мэдэх хэрэггүй байсан болов уу. Гэвч түүний шинэ амраг нь халамцуу байхдаа нууцаа дэлгэж орхисон юм. Би эхнэртээ их гомдож, шууд гэрлэлтээ цуцлуулж билээ. Цаадах нь хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салж чадахгүй гэсэн болохоор тэр одоо болтол ганц бие яваа. Тэр үеэс хойш би хүүхнүүдтэй баруун солгойгүй зугаалдаг боллоо. Нэг л мэдэхэд би нэг хүүхэнтэй долоо хоног цуг байхаас уйдаж, өөр эмэгтэй хайдаг болчихсон юм. Надад хүү төрүүлж өгсөн хоёр дахь эхнэр маань үүнээс болж намайг орхисон доо. Одоо болтол гоонь эрийн жаргалыг эдэлж явна. Дээд айлын эмэгтэй гэртээ байгаа юм шиг унтаж байлаа. Буруу зөрүү товчилсон цамцных нь энгэр задгайрчихаж. Цээжин дээр нь хөхөрчихөж. Бодвол нөхөр нь зодсон биз. Би гэрлээ унтраагаад өрөөнөөс гарч явлаа. Нэг мэдсэн нам унтчихаж. Гал тогооны өрөөнөөс гарч байгаа хоолны үнэрээр сэрлээ. Босоод харвал хөршийн эмэгтэй өглөөний хоол цай бэлтгэж байв. Тэр, "Айлд хоносон хүн байна даа. Яаж зүгээр явах вэ. Үүнийг идээд ажилдаа яв. Баярласан шүү” гэв. Бүсгүй яваад өглөө. Орой нөгөө хүүхэн дахиад л ирлээ. Өмнөхөө бодвол аятайхан хувцаслачихаж. Харин нүдний доод тал нь хөхөрчихжээ. Өглөө нөхөр нь, "Чи хаагуур завхайрч яваад ирэв” гээд нүүр нүдгүй балбаж орхижээ. Тэр ажилдаа ч явж чадаагүй гэнэ. Би түүнийг өрөвдсөндөө тэвэрч иллээ. Хүүхэн миний энгэрт толгойгоо наагаад зөндөө уйлав. Түүнийг тайвшруулан илж, дараа нь үнслээ. Нэг л мэдэхэд би түүнийг тайчиж гарав. Хүүхэн эсэргүүцсэнгүй. Бид бараг гурван цаг загас наадууллаа. Тэр тачаангуй шунаг юм аа. Гэхдээ энэ нь надад таалагдаж байлаа. "Чи гэртээ харихгүй юм уу” гэхэд "Нөхрөөсөө айж байна. Дахиад зодох байх даа” гэв. Тэр манайд үлдлээ. Үүрээр бид дахиад цэнгэл эдлэв. Тэгтэл тэр "Яана аа 5 цаг болж байна. Цаадахыг чинь сэрэхээс өмнө гэртээ оръё. Одоо арай зодохгүй байлгүй” гэж хэлээд гарч явлаа. Тэр дахиж ирсэнгүй. Нөхөртэйгөө сайдсан бололтой. Үүнээс хойш бараг сар өнгөрлөө. Яагаад ч юм бэ би түүнийг үгүйлэх болов. Хоёр ч удаа биеэ үнэлэгчтэй хоног төөрүүлсэн боловч санаанд хүрсэнгүй. Нэг өдөр орцны үүдэнд нөгөө хүүхэнтэй тааралдлаа. Эртээрээс хойш нөхөр нь архи ууж, агсам тавьж зодоогүй гэнэ. Тэд эвтэй найртай сайхан байгаа аж. Би түүнийг жаахан өдөж, гэртээ уривал "Зүгээр байхад нь би чаддаггүй юм аа. Манай хүн чинь архи уугаагүй үедээ халамжтай шүү дээ” гэж шулуухан хэлэв. "Ёстой шулуухан хонгор байна даа” гэж бодсоноо түүнд утасны дугаараа, бас гэрийнхээ илүү түлхүүрийг өгөөд "Дуртай үедээ ирээрэй. Харин ирэхээсээ өмнө утасдаж байгаарай. Заримдаа би завгүй байдаг юм” гэж хэллээ. Хүүхэн намайг ойлгосон янзтай жуумганан инээснээ "Яана аа, би зодуулж байх үедээ хүн рүү утасдаж ч амждаггүй юм” гэв. Би юу ч хэлсэнгүй. Гэвч тэр над руу ирдэг боллоо. Хэзээний зодуулж, хөх няц болчихсон амьтан гүйгээд ирнэ. Хачирхалтай нь тэр нөхрөө архи ууж агсам тавилаа гэхээс бус тэрнийгээ хэзээ ч муулж байсангүй. Хааяа нэг санаа алдаж, уйлдаг байв. Нэг удаа түүнд "Чи ингэж зовж байхаар манайд хүрээд ир л дээ. Хамт амьдраад үзье. Би сайн хүн биш ч арай чамайг зодохгүй” гэв. Хүүхэн "Үгүй дээ. Би нөхрөөсөө хэзээ ч өөрөө санаачлан салахгүй. Бид нэг байрны хүүхдүүд. Тэр насаараа л намайг хайрласан. Би нэг удаа өөр хүнтэй зугаалснаас хойш намайг зоддог болсон юм. Одоо чамтай уулзаж байгааг мэдсэн бололтой.Сүүлийн үед ойрхон зодоод байгаа юм” гэж хээв нэг хэллээ. Ийм хачин эмэгтэйтэй анх удаа л тааралдаж байна. Гэхдээ би түүнээс салж чадахаа больсноо ойлголоо. | |
|
Total comments: 0 | |