Main » 2011 » аравдугаар сар » 11 » Bloomberg: Меркель Монголд айлчлан газрын ховор элементүүдийн гэрээ хийнэ
10:35 PM
Bloomberg: Меркель Монголд айлчлан газрын ховор элементүүдийн гэрээ хийнэ
 

Германы засгийн газрын албаны мэдэгдэж байгаагаар Канцлер Ангела Меркель энэ долоо хоногт Улаанбаатарт хийх айлчлалынхаа үеэр Монгол Улсын Засгийн газартай газрын ховор элементүүдийг зохих үнээр авч ашиглах тухай гэрээ хийх гэнэ.
Монголын газрын ховор элементүүдийн нөөц баялаг шавхагдашгүй агаад германчуудын хувьд эдгээр материалуудыг авч ашиглах өргөн боломж бий бөгөөд засгийн газартай тохиролцоонд хүрч чадна гэж найдаж буйгаа Бэрлинд болсон өчигдөрийн уулзалтаар мэдэгдсэн байна.
Мюнхэнд байрлах цахилгаан дамжуулах байгууллага нь Европын томоохон инженерийн компаниудын нэг яах аргагүй мөн юм байна. Тус байгууллагын албаныхны мэдэгдэж байгаагаар газрын ховор элементүүд нь турбин буюу хөдөлгүүр хийхэд ашиглагддаг гол түүхий эд болдог байна. Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улсуудыг нэг бол Герман агаад өнгөрсөн жил Хятадын засгийн газраас гибрид машин, өргөн дэлгэцтэй зэвсгийн систем зэрэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг материалаа нийлүүлэхгүй хэмээн зарласнаас хойш АНУ, Японоос материалаа авч байсан юм. Хятадууд дэлхийн 90 гаруй хувийн ховор элементүүдийг үйлдвэрлэдэг юм.
Герман улс нь аль хэдийнэ Канадын хоёр уул уурхайн компаниас материал авахаар тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд Германы сангийн сайд асан Рэйнэр Бруэдэрлэ мэдэгдэхдээ 2012 эсвэл 2013 онд 5000 гаруй тонн ховор элемент авч магадгүй гэжээ.
Меркель нь аравдугаар сарын 10-наас 13-ны хооронд хийх айлчлалынхаа үеэр Виэтнас мөн түүнчлэн Монголоор орох гэнэ.

 

Б.Хурцыг Монголын төр бус газар доорх баялаг аварсан уу

 

Германы канцлер Ангела Меркель маргааш манай улсад айлчилна. Тус улсын Засгийн газрын төлөөлөл айлчлалын агуулгаа өчигдөр дэлгэлээ. Учир нь Герман улс манайхтай эрдэс баялаг, газрын гүн дэх ашигт малтмалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

Иймээс л канцлер А.Меркель энэ сарын эхээр Улаанбаатарт газардах болж буй. Европын "төмөр” хатагтай Монголд ирэхтэй холбогдуулж барууны шар хэвлэлүүд цуурч байна. Юу гэхээр, 2003 онд болсон хэргийн араас эрчимтэй хөөцөлдсөн немцүүдийн ажил бүтэмжтэй болсон нь Монголын "мастер” тагнуул гэгдээд буй Б.Хурц гэх эрхэм.

Харин торонд орсон "шувуухай”-г нутгийн зүг нисгэсэн тэдэнд өнгөрсөн хугацаанд олж авсан нэр төрөө уландаа гишгэх ч яамай болж хувирав. Европын сонин хэвлэлийн нүүрүүдэд иймэрхүү агуулгатай нийтлэл сүүлийн өдрүүдэд олшрох болжээ.
Юутай ч Германы тал манай "мастер” тагнуулыг яагаад сулласан бэ гэдэгт огт тайлбар хийгээгүй тул яагаад Б.Хурцыг сулласан юм бол гэх цоожтой асуултад манай хэвлэлийн гегантууд ч таарах түлхүүр олоогүй. Тэгвэл энэ бүхэн эхнээсээ ойлгомжтой байжээ.

Манай сонинд "Б.Хурцаар шантаажлахаас эмээж Германчууд айлчлалаа цуцдав уу” гэх материал нийтлэгдэж байв. Тэгвэл тухайн үед ХБНГУ-ын Цагдаагийн газрын дарга Монголд дипломат айлчлал хийх гэж байснаа гэнэтхэн цуцалж байсан.

Б.Хурцаар барьцаалах бодлого өвөртөлж магадгүй гэх германчуудын болгоомжлол байсан нь ч ойлгомжтой болох шиг. Тэгвэл хоёр сарын өмнөх "хар шуурга” одоо бол өөр тийшээ салхи болон үлээж эхэллээ. Англичуудын эргүүлсэн боолт яагаад ч тайлагддаггүй гэдгийг бид есөн сарын турш ойлгосны дараа Германаас бүр сүнсээ арилтал болгоомжилж байсан нь үнэн байлаа.

Гэсэн ч эцсийн дүндээ Ангела Меркель газрын ховор элемэнтийн 90 хувийг бүрдүүлдэг БНХАУ импортоо багасгаад байгаад л санаа зовнисондоо Монголоос хаяагаа малтаж эхлэхээр шийдсэн бололтой. Жил бүр хятадууд экспортын хэмжээгээ    бууруулсаар байгаа нь хөгжингүй орнуудад болгоомжлол төрүүлэхийн аргагүй байгаа юм байна.

Иймээс Берлин Бээжингээс царай алдахгүйн тулд Улаанбаатартай эрчимтэй харилцаж эхэллээ. Хамгийн гол нь Б.Хурцыг сулласан шалтгаан нь газрын ховор элемэнт байсан нь тодорхой боллоо гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгдээд байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Германы "Сиемэнг АЖ” компанийн инженер багтах нь бараг тодорхой болжээ. Мөн манайхтай нэлээд том төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулах бодолтойгоо ил тод илэрхийлсэн байна. Энэ төслийн хүрээнд манай улс Герман руу ирэх жилийн байддаар 5000 тонн газрын ховор элемэнт нийлүүлж магадгүй аж.

Ингээд бодоход Б.Хурцыг Монголын төр авчирч чадаагүй байтал газар дор хэвтэх "ховор” баялаг аврах юм гэж хэн санах билээ. Канцлер А.Меркель Азид тэр болгон айлчлаад байдаггүй аж. Тэрбээр атомын дахилгаан станцын асуудлаар Токиод газардаж байснаас биш Бээжин, Сөүлд тоотой зочилсон нэгэн.

Тиймдээ ч барууныг түшиглэсэн бодлогоор Засгийн газраа ухуулдаг гэх яриа хоосонгүй юм. Гэвч ихэмсэг герман хатагтай эх орныхоо ашиг тусын тулд Монголд ирэх нь. Бүгдийг муу талаас харах нь зохимжгүй ч бид Берлинээс юу авч болохоо бас л бодох цаг ирсэн байлтай.

Сонсоод байхад германчуудаас өөр атомын цахилгаан станцыг өнөөдрийн түвшинд хүртэл боловсруулж чадсан улс лав байдаггүй юм билээ. Тиймээс бид ч бас "төмөр” хатагтайгаас гуйх гуйлтаа эртнээс ярьж байсан нь дээр. Яг л Б.Хурцыг эх оронд нь гэнэт бэлэглэсэн германчууд шиг.

Views: 510 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]