Main »
2011 » 12-сар » 21 » БНАСАУ-ын төрийн эрх Ким Чен Унд шилжжээ
6:55 AM БНАСАУ-ын төрийн эрх Ким Чен Унд шилжжээ |
БНАСАУ-ын төрийн эрх Ким Чен Ирийн хүү Ким Чен Унд шилжсэн талаар
өнөөдөр Өмнөд Солонгосын хэвлэлээр мэдээлжээ. Ким Чен Ун Цэргийн төв
хорооны орлогч даргаар ажиллаж байсан юм.
Түүний эцэг Ким Чен Ир 14 жил БНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сений
дэргэд байсан нь багагүй туршлага хуримтлуулахад нөлөөлсөн гэж үздэг.
Харин хүү Ким Чен Ун ердөө ганцхан жил л аавынхаа дэргэд байсан тул
өөрийн эцэг шигээ төрийн эрх барьж чадах эсэх нь олон улсад эргэлзээ
төрүүлж байгаа билээ.
Түүнийг 1982-1984 оны хооронд нэгдүгээр сарын 8-ны өдөр төрсөн гэж
үздэг. Ким Чен Ун нь Ким Чен Ирийн гурав дахь эхнэр болох жүжигчин Ко
Ён Хигийн отгон хүү юм байна. Өмнөд Солнгосын тагнуулын албаны
мэдээгээр Ким Чен Ун Швейцарьт Олон улсын Бёрнийн Их Сургуулийг төгссөн
гэдэг. 2002 оноос тэрбээр Ким Ир Сений нэрэмжит цэргийн их сургуульд
суралцжээ.
2006 оноос Ким Чен Уныг БНАСАУ-г удирдах залгамжлагч болно гэх
мэдээллүүд цацагдсан байна. 2008 оноос Пхеньян хотод зөвхөн түүнд
зориулсан сууц барьж эхэлжээ. Түүнээс гадна 2010 оны нэгдүгээр сард
гарсан мэдээллээр Ким Чен Уны төрсөн өдөр буюу нэгдүгээр сарын 8-ны
өдрийг БНАСАУ үндэсний баяр болгон тэмдэглэдэг болсон байна.
Би Би Си дээр бичсэнээр түүнийг эцгийнхээ адил поп хөгжимд дуртай,
америкийн үндэсний сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэх дуртай гэж бичжээ.
Гэвч эдгээр мэдээллийг Хойд Солонгосын аль ч эх сурвалж батлаагүй гэдгийг тэмдэглэх ёстой юм.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 974 |
Added by: beatbox_battle
| Tags: БНАСАУ-ын төрийн эрх Ким Чен Унд ши
| Rating: 0.0/0 |