Main » 2011 » есдүгээр сар » 7 » Богд уулын ам хэрэглэсэн бэлгэвчээр дүүрчээ
6:38 PM
Богд уулын ам хэрэглэсэн бэлгэвчээр дүүрчээ

Богд уулын ам хэрэглэсэн бэлгэвчээр дүүрчээ

Богдхан амралтын газар хогондоо дарагдаж, бохир заваан орчинд иргэдийг залхааж байна. Энэ амралтын газар  хотын төвөөс наймхан км-ийн цаана байрладаг. Гэвч мэргэжлийн хяналтынхны хараанд өртдөггүй эрх дархтай ажиллаж байна.

Ингэж хэлж байгааагийн учир нь Богд уулын аманд байрладаг "Богдхан” амралтын газар хог, хаягдал дунд үйл ажиллагаа явуулж байна. Хаашаа л харна архи дарсны шил, хэрэглэсэн бэлгэвч за тэгээд хөрсөнд шингэдэггүй гялгар уут , барилгын материалын хог хаягдал хөглөрч байх юм.

Гэхдээ энэ амралтын газарт иргэд амарсаар л байна. Шалтгаан нь байгалийн үзэсгэлэнт газар, дээр нь дархан цаазат уулын бэлд байрласан учраас тэр юм. Энэ амралтын газар ойролцоогоор 60 гаруй гэртэй.

Өөрөөр хэлбэл амралтын газрын удирдлагууд зөвхөн ашгийн төлөө ажиллаж байгаа гэж хэлж болно. Учир нь "Богдхан” амралтын газрын хог хаях цэг битгий хэл оо ийн асуудал нь ч төгс  шийдэгдээгүй.

Амарч бас ууланд аялаж байгаа иргэд хэрэглэсэн ОО- ийн цаас , хог хаягдалтай  хоолоо хольж идэхэд энүүхэнд болоод байна.

Амарч байгаа иргэдийн дунд амралтын газрын дарга н.Мөнхбаттай утсаар ярьсан хүн байна. Ингэхдээ хэтэрхий бохир заваан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг , цэвэрлэх шаардлагатай болсныг дуулгажээ.

Гэтэл өнөөх н.Мөнхбат нь 1000 хүн гаргаад цэвэрлүүлчихнэ гэсэн тайлбар өгсөн байх юм.  Иргэн н.Мөнхбат болоод энэ амралтын газрын удирдлагууд заавал хэн нэгнээр хэлүүлж байж цэвэрлэгээ хийх албагүй.

Нэгэнт л ийм сайхан газар өмчилж, өөрийн болгож ашиг олж байгаа бол цэвэрлэх ёстой. Тэгээд ч нэг удаа цэвэрлэх биш байнгын л цэвэрлэгээг хийх хэрэгтэй.

Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид үйлчилгээний байгууллагуудад хяналт тавих үүрэгтэй. Тэр дундаа олон арваар нь иргэдийг хүлээн авч байдаг амралтын газрын хажуугаар чих нь дүлий, нүд нь сохор мэт өнгөрөх учиргүй.

Өөрөөр хэлбэл ийм бохир орчинд иргэдийг амрааж, хооллож ундалж байгаад ямар нэгэн гэдэсний халдварт өвчин гарвал хэн хариуцах бэ? Иймээс бид Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээр  орлоо.

Бидний асуултад хариу өгсөн А.Энхжаргал дарга цаашдаа хяналт тавихаас гэсэн тоомжиргүйхэн хариулт өгч сууна.

Хэрвээ Богд уул ярьж чаддаг байсан бол "Богдхан” амралтын газрын удирдлагуудад  хатуухан үг  харамгүй чулуудах байсан байх.

Наандаж л үзэсгэлэнт байгальд амралтын газар нээж , их хэмжээний мөнгө халаасалж байгаа бол тодорхой хувиар нь хог, хаягдлаа цэвэрлэ гэх байсан юмаа. Байгаль дэлхий ярьж хэлж чаддаггүй ч хэзээ нэгэн цагт иргэдээс хариугаа авдаг хуультай.

Иймээс бид энэ орчинд цэвэрхэн сууж, ойр орчин нь ямар байдалтай байгааг харахыг Богдхан уулын амралтын газрын удирдлагуудад хэлэх байна. Бид энэ амралтын газрын дарга иргэн н.Мөнхбаттай уулзаж, яриа авахыг хүссэн боловч тэрээр утасаа авсангүй.

Бид энэ мэдээллийг цувралаар хүргэх болно. МХЕГ-ын дарга эрхэм Р.Содхүү та энэ асуудлыг анхааралдаа авах цаг нь болжээ.

Views: 490 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]