Main » 2012 » нэгдүгээр сар » 3 » Бондгор Батаа эротик кинонд тоглох уу
2:27 AM
Бондгор Батаа эротик кинонд тоглох уу
Бондгор Батаа эротик кинонд тоглох уу

 

 "Тийм үү, мөн үү”  гэсэн үгийг моодонд оруулж дөнгөсөн " Х-ТҮЦ” продакшны  жүжигчин Батаа шинэ жилийн  баярын нэвтрүүлэгт оролцох үеэрээ  хөтлөгчийн тавьсан олон асуултанд  оновчтой,  сонирхолтой хариулж үзэгчдийг хөгжөөлөө. Насны  хань нь  түүнтэй үйлийн үргүй адилхнаас гадна  яг  аав ээж хоёрыгоо өвчсөн мэт дууриасан   хөөрхөн охин төрүүлж өгсөнд баярлаж явдгаа дурсаад авав.  "Би  хацартай, миний хань хацартай, бидний охин бүр хөөрхөн хацартай,  Бид хацартынхан” гэж хөгжилтэй инээд алдаж зогссон авьяаслаг, адтай жүжигчин Батаад эротик  кинонд тоглох урилга ирвэл яах вэ гэсэн хөтлөгчийн асуулт их юм бодогдуулав.  "Үгүй над шиг хацар имиджтэй хүн эротик кинонд тоглоно гэж юу байхав” гэж түргэн хариулсан боловч  удалгүй "Гэхдээ яагаад болохгүй гэж"   тун нухацтай бодлогоширон байж хэллээ.  Жүжигчин хүн дүрдээ орохын тулд янз бүрээр хувирдаг болохоор кино зохиол хийгээд, дүр нь таалагдвал  тэрээр нүцгэлж,  бас өөрийн гэсэн  эротик үгсийг  моодонд оруулахыг хэн байг гэхэв.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 555 | Added by: beatbox_battle | Tags: Бондгор Батаа эротик кинонд тоглох | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]