Main » 2011 » 12-сар » 9 » Буриадын улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү: Би дуучин С.Жавхланг шүтэн биширдэг
4:25 PM
Буриадын улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү: Би дуучин С.Жавхланг шүтэн биширдэг

ОХУ-д өөрийн авьяас чадварыг гайхуулан яваа дуучин Амархүү монгол хэл дээр уран бүтээл хийж, монголдоо өөрийн байр суурийг олоод байгаа.


тэрээр монголынхоо дуучдаас Жавхланг шүтэж явдаг бөгөөд түүнтэй хамт дуулахыг мөрөөддөг хэмээн яриж байсан. Харин энэ мөрөөдөл нь биежээ. "Миний нууц хүү” жүжгийн дууг С.Жавхлантай хамтран дуулж мөрөөдлөө биелүүллээ. Тэрээр энэ тухайгаа ийн ярилаа. "Миний мөрөөдөл биеллээ. Дуучин С.Жавхлантай хамтарч уран бүтээл хийнэ хамтдаа дуулна гэдэг сайхан байлаа. Би чинь Монголд байдаггүй болохоор хамтлаг, дуучдын талаар мэдээлэл хомс. С.Жавхланг УИХ-д нэр дэвшсэн, хувийн амбиц хөөж "Гал үндэстэн" төрийн бус байгууллага байгуулсан гээд хүмүүс дургүй байдгийг сонссон. Ингэлээ гээд С.Жавхланг яагаад буруутгаад байгааг би ойлгохгүй байна. Яагаад залуу хүн улс орныхоо хөгжлийн төлөө үгээ хэлж, хичээж, зүтгэж болохгүй гэж.

Ер нь дуучин С.Жавхпан УИХ-д нэр дэвшлээ, "Гал үндэстэн" төрийн бус байгууллага байгууллаа гээд улс орон, ард түмэн хохирсон юм байхгүй шүү дээ. Тэр хүн өөрийнхөөрөө л хийе гэсэн зүйлээ хийгээд явж байгаа нь хэнд хамаатай юм, хэний ажилд түвэг учруулаад байгаа юм бэ. Хүмүүс энэ талаас нь бодох л хэрэгтэй. Би хувьдаа дуучин С.Жавхпэнг дэмждэг. С.Жавхлангийн талаарх бусдын яриаг сонсоод гайхсан. Хүмүүсийн нэг тиймэрхүү хандлага нь надад огг таалагдаагүй. Үнэндээ одоогийн зохиолын дуучид дунд хоолойныхоо цар хүрээ сайтай дуучин” гэжээ

Category: Мэдээ мэдээлэл | Views: 611 | Added by: beatbox_battle | Tags: дуучин Б.Амархүү: Би дуучин С.Жавхл, Буриадын улсын ардын жүжигчин | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]