Main » 2011 » есдүгээр сар » 8 » Буудсан хэрэг 2-3 хоногийн өмнө гарсан бололтой
1:08 PM
Буудсан хэрэг 2-3 хоногийн өмнө гарсан бололтой

Буудсан хэрэг 2-3 хоногийн өмнө гарсан бололтой

50 минутын өмнө

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ойролцоо байрлах PC тоглоомын газарт  хоёр хүн нас барсан ноцтой хэрэг гарлаа.  Нас барсан хоёр хүн буудуулсан  байдалтай  амиа алдсан байжээ.  Хэргийн газарт цагдаагийн ажилтнууд өглөөний 10.00 цагийн орчим ирж, үзлэг хийсэн юм. Таван цаг гаруй хэргийн газарт үзлэг хийсний дараа 15.00 цагийн үед хоёр хүний цогцсыг түргэн тусламжийн машинаар авч явсан юм.


Энэхүү хэрэг чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй байна. Тус гудамжинд үйлчилгээний байгууллага ажиллуулдаг иргэдийн ярьж буйгаар нас барсан  залуугийн нэг нь Өвөрхангай аймгийнх аж. Хэргийн газар буюу РС тоглоомын гадаа байх УНО 11-40 Ниссан санни маркийн автомашин нас барсан залуусын эзэмшлийнх байж магадгүй аж. Тус машиныг цагдаагийнхан битүүжилсэн талбайн хэсэгт оруулсан байв. Өөр нэг эх сурвалж сүүлийн 2-3 хоног машиныг байрнаасаа огт хөдлөөгүй гэж байлаа. Хэдийгээр цагдаагийнхан хэргийн газарт өнөөдөр өглөө 10.00 цагт ирсэн ч хэрэг 2-3 хоногийн өмнө гарсан бололтой. Салхины дор зогсоход эвгүй үнэр үнэртэж байв. Цагдаагийнхан хэргийн газрыг битүүмжилж, хэнийг ч нэвтрүүлэхгүй байсан бөгөөд  энэ үеэр нас барсан залуугийн ар гэрийнхэн гэх гурван хүн ирсэн юм. Талийгаач залуугийн эгч гэх эмэгтэй цагдаагийнхнаас дүүгээ мөн эсэхийг лавлаад, явсан юм. Тэдний ар гэрийнхнийг УМБГ-аас дуудаж, тайлбар авчээ. Хэрэг болсон газрын ойролцоох  үйлчилгээний газарт ажилладаг эмэгтэй "Зуны хэдэн сар РС тоглоом ажиллуулаагүй. Энд хааяа залуус хэд хэдээрээ ирж харагддаг юм. Гэхдээ хаалгыг нь тогшиж  ордог. Зөвшөөрөлгүй  болоод л ажиллахгүй байсан байх. Эндэхийн  оюутнууд Өвөрхангайн PC-ний газар гэж ярьж байхыг дуулсан” гэлээ. Цагдаагийн ерөнхий газраас хэргийн талаарх албан ёсны мэдээг маргааш өгөх аж.

Views: 424 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]