Манай
Улсын тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл нийтлээд буй "Викиликс”-ийн
ээлжит материал улстөрчидтэй холбоотойгоор дэлгэгдлээ. Энэ удаа Монгол
улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний амьдралын намтар болон хtд, хэдэн
улстөрчдийн тухай зарим нэг сонирхол татахуйц баримт нийтэлжээ.
Гэхдээ "Викиликс”-ийн Монголын тухай
дэлгэсэн баримтуудын ердөө эхлэл нь энэ бөгөөд нийт 1032 захидал ирсэн
байсныг эх сурвалж өөрийн тэмдэглэлдээ хөтөлсөн байв. Түүгээр ч үл
барам эх сурвалжийн өгүүлснээр "Викиликс” сайт дахь Монголын
дипломатуудын тухай нэлээд баримт байгааг онцолсон байв.
Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээллүүд Марк Минтоноор дамжиж байв уу
Монголд Харвардын их сургуулийг дүүргэсэн боловсролтой сэхээтнүүд
тоотой хэд байдгийн нэг нь тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр
1990-ээд оноос парламентад дөрвөн удаа хүч үзсэн бөгөөд Ерөнхий сайдын
албан тушаалыг хоёр ч удаа хашиж явсан туршлагатай.
Ц.Элбэгдорж 1963 овд Ховд аймагт
төрсөн бөгөөд Захчин үндэстний гэр бүлээс гаралтай. Багаасаа сургуулийн
мөр хөөсөн түүнийг "Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг байхаас нь монголчууд
сайн мэддэг. Тэр ч байтугай сэтгүүлч мэргэжилтэй төдийгүй "Улаан од”
буюу армийн сонинд сурвалжлагч байсан.
Магадгүй түүний амьдралын замналын
турш хэд, хэдэн үйл явдал тохиолдсон нь ардчилсан нийгэмд шилжих торгон
мөч байлаа. ЦЭлбэгдорж ардчилсан холбоо байгуулсны дараа эрх барих
түвшинд очихыг хүсчээ. 1992-1996 оны хооронд парламентад дөрвөн жил
сууснаас хойш өдийг хүртэл улс төрөөс ангижраагүй.
Ц.Элбэгдорж АНУ-ын армид дэмжлэг
үзүүлэх үүднээс Ирак, Афганистанд цэргийн хүч төвлөрүүлэх санааг ажил
хэрэг болгосон нь барууныхантай нэлээд ойр байдаг гэдгийг нь харуулдаг
байна. Гэхдээ энэ үйлдэлд Монголын хамгийн ойрын хөрш ОХУ тун дургүй
байгаагаа ипэрхийлжээ. Учир нь баруун төвт үзэлтнүүдээс ОХУ үргэлж
ангид байхыг эрхэмлэдэг.
Энэ мэт шалтгаанаар ОХУ Монголыг хил,
гаалийн импортоор дарамтлах болсон гэжээ. Үүнээс гадна түүнийг
Ерөнхийлөгч болсноос хойших зарим нэг баримт бүхий нууц үйлдлүүдийг нь
дэлгэжээ. Тэгвэл АНУ-аас манай улсад суух Элчин сайд Марк Минтон гэгч
хэн бэ. Тэрбээр Монголд болсон бүхий л үйл явдлуудаас АНУ-д мэдээлэл
байдлаар илгээдэг байжээ.
Ингэхдээ УИХ-аас гаргасан зарим нэг
тогтоолуудыг нэгд, нэггүй илгээдэг байсан төдийгүй Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржтой нэлээд ойрын холбоотой ажилладаг байсан гэв. Марк Минтон
Монголд ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай бүхий л мэдээллийг
АНУ-ын төрийн департмент руу шилжүүлдэг байжээ.
Ингэхдээ зөвхөн өдөр тутмын үйл
явдлууд бус Ц.Элбэгдоржтой хамааралтай бичиг баримтууд хүртэл тэнд
багтаж байв. Үүнээс үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамаарах бүхэн
Марк Минтоны гараар ордог байсан нъ эргэлзээ төрүүлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүхэд 23 настай Э.Оргил хэмээх залуугийн
тухай товч мэдээлсэн нь эцгийгээ дагаж улс төрд хүч үзэх сонирхол
өвөртөлдөг гэжээ.
Мөн түүнийг эх орондоо эргэж ирэхдээ Ц.Элбэгдоржийн халааг авах туйлын эрмэлзэлтэй гэдгийг нь ч нийтэлжээ.
Монголд хуулийн, орчин думаг хэмээн гомдолложээ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлийн зэрэг
хамгаалсан, нэлээд залуу улстөрчдийн тоовд багтдаг. Тэрбээр АНУ-ын
хуулийнхантай холбогдож, Монгол Улсад хууль, эрх зүйн орчин дутмаг
байдгийг нуугаагүй аж.
Түүнчлэн АНУ-аас Монголд элчин
сайдаар ажиллаж байсан Марк Минтоноор дамжуулан Ерөнхийлөгчийн зөвлөх
Н.Ганзориг гэгч залуугийн тухай баримтуудыг АНУ-ын талд зөөдөг байсныг ч
энд гэрчилжээ. Тэрбээр Н.Ганзориг нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах
чадваргүй нэгэн гэдгийг Марк Минтонд итгүүлэхийг оролдож байсан гэжээ.
Ингэхдээ тэдний хооронд байнгын
холбоо, хамаарал оршиж байсан гэдгийг ч баталсан аж. Тэр 2008 онд
парламентад орж ирэхээсээ өмнө "Эмнести” интернэшнлийн Монгол дахь
төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажиллажээ. Чухам энэ л үед Америктай
холбогдох алхамууд биелэлээ олж эхэлсэн гэлтэй.
Х.Тэмүүжин хуулийн чиглэлээр
"Эмнести”-д ажиллаж байхдаа гадны хэд, хэдэн хуульчидтай ойрын хамтрагч
байсан тухай "Викиликс” баримтжуулжээ. Чухам "Викиликс” Х.Тэмүүжинг
юуны тулд онцолсныг гайхах хэрэггүй аж. Учир нь тэрбээр АНУ-ын төрийн
зарим эрх мэдэлтэнтэй хамтарч Монгол дахь хуулийн орчинг төгөлдөржүүлэх
төсөл бичиж байсан гэв.
Энэ нь манайд халгаатай юу. Мэдээж
АНУ-ын хууль эрх зүйн байгууллагууд Монголын шийдвэр гаргахад нөлөө
бүхий нэгэнтэй холбоотой байна гэдэг аюултай аж. Учир нь түүгээр
дамжуулж үндэстнийхээ үйл, хэргийг гүйцэтгэх хүчин зүйл болох зам
нээгддэг гэжээ.
Т.Батсугар Эх сурвалж: "Монцамэ”
|