Main » 2011 » есдүгээр сар » 23 » Цацраг идэвхт бодисыг саармагжуулж эхлээгүй байна
6:17 AM
Цацраг идэвхт бодисыг саармагжуулж эхлээгүй байна

  Япон улсад өнгөрсөн гуравдугаар сард болсон          байгалийн гамшгийн улмаас АЦС-аас цацраг идэвхт бодис алдагдсан. Энэ хүү бодис хүний эрүүл мэнд, байгаль орчинд маш хортой учир ойр орчинд нь хүн амьдарч болохгүй хэмээн иргэдээ "Фүкүшима”-гийн ойр орчноос нүүлгэн шилжүүлсэн. Тийм аюултай бодис тээсэн машинууд Японоос манайд хэдийнэ орж ирээд гааль дээр сар гаруй болж байна. Цацраг идэвхт бодис илрүүлдэг тусгай төхөөрөмжийн ачаар ийм найман ма шиныг гааль дээр саатуулсан ч ЦЭГ, гааль, онцгой байдлынхантай хамтран аюулыг арилгахаа мэдэгдсэн хэрнээ юу ч хийсэнгүй.

Биднийг Х хороолол дахь "Материал импэкс” компанийн гаалийн нэг цэгийн үйлчилгээний хэсэг буюу цац рагийн бохирдол илэрсэн газар очиход ямар ч цэвэрлэгээ хийж эхлээгүйгээр үл барам машинууд нь задгай хашаанд жирийн машинуудтай хамт байж байв. Тэнд гадаадаас бууж буй маши нуудад цацрагийн бохирдол бий эсэхийг шалгах үүрэгтэй хяналтын хоёр байцаагчтай уулзахад "Ямар ч мэдээлэл өгөхгүй. ЦЭГ-аас асуу” гээд халгаасангүй. ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, Улаанбаатар дахь Гаалийн газрын хяналт шалгалт ха риуцсан дарга нар ч машинуудыг хэзээнээс ямар бодисоор ариутгаж, эздийг нь хохиролгүй, иргэдийг айдасгүй болгохоо хэлж мэдэхгүй байв. Тэдний хэлснээр бол үүнийг ЦЭГ-ынхан л мэдэх юм байна.

Харин ЦЭГ-ын Цөмийн хяналтын хэлтсийн дарга Д.Шадраабал "Энэ машинуудыг цэвэрлэхээр ярилцаж л байна. Шийдээгүй байгаа. Ил задгай тавихад хүн хордож, гэмтэх аюул байхгүй” гэв. Тэнд машинаа хураалгасан иргэдийн дийлэнх нь ченжүүд. Тэд хамгийн их хохиролтой байгаагаа хэлж байлаа. Нэгнийх нь ярьснаар "Бид өчнөөн өдөр алдаж хохирохын дээр цэвэрлэгээ, ариутгалын мөнгө гэж нэг сая 140 мянган төгрөг тушааж байж машинаа авна гэсэн. Машин ачуулсан газар луугаа утасдахад "Наадах чинь нэг их сүртэй зүйл биш шүү дээ. Усаар угаахад л бараг арилчихна. Гамшгийн дараа энэ байтугай олон тэрэг авчихаад одоо яагаад байгаа юм бэ” гэх юм.

Нээрээ ч шалгалт хийж эхэлснээр л найман машинаас хорт бодис илэрч, бид хэлмэгдсэн болохоос өмнө нь ийм машин хэд ч орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар үнэхээр л усаар угаах төдийд арилчих эд юм бол бид сая гаруй төгрөг төлж ариутгуулах ямар хэрэгтэй юм бол. Үүнээс гадна мэргэжлийн байгууллагынхан нь биднийг ”Сэтгүүлчдэд ямар ч ярилцлага өгч болохгүй. Тэгвэл машин тэргээ авахад та нарт л саадтай юм болно” гэсэн. Үнэндээ анх танай сонинд энэ тухай мэдээлэл гараад л хүмүүс мэдэж, дарга нар түргэн авлаа. Түүнээс биш дахиад хэд ч хонох байсан юм” хэмээн ярилаа.

Хэзээ, ямар бодисоор ариутгахаа мэдэхгүй байгаа мэргэжлийн байгууллагынхны аль нь сая төгрөгөөр ариутгах тариф гаргасныг мэдэх гэсэн ч эрэл мухардав. ОБЕГ-ынхан болохоор "Ямар бодис илэрснийг нь тогтоосон ЦЭГ мэднэ” гэсэн бол ЦЭГынхан харин "ОБЕГ-ынхан мэднэ. Бид худлаа мэдээлэл өгдөггүй. Ариутгахад мэдээж тодорхой зардал гарч таараа. Зүгээр ариутгачихна гэж юу байхав” гээд уурлав. Юутай ч хамгийн гол мэдээллийг үнэн зөв өгөх ёстой ЦЭГ-ынхан утсаа тасалж, эсвэл хуралтай гэж хойшлуулсаар өгсөн мэдээлэл нь энэ.

Одоо тус хяналтын талбайд нэг жийп, ачааны нэг машин, зургаан жижиг тэрэг хэзээ ариутгалд орохоо "хүлээн”, энгийн машинтай ханьсан зогсоно. Цацраг идэвхт бодис Монголд, хүн амын маань хагас нь амьдардаг нийслэлд зочилчихоод байхад тэр арилгана, энэ хийнэ гэж хэдэн бие рүүгээ бухан, цаг алдаж суух ёсгүй баймаар.
Views: 513 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]