Main » 2011 » 11-сар » 18 » Цацрагийн бохирдолтой автомашинуудыг цэвэрлэж эхлэв
9:39 PM
Цацрагийн бохирдолтой автомашинуудыг цэвэрлэж эхлэв

Цөмийн энергийн газрынхан өчигдөр цацрагийн бохирдолтой арван автомашиныг гаалийн хяналтын бүсээс гарган цэвэрлэж эхлээд байна.

Энэ талаар Цөмийн энергийн газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Мөнхтогтох "Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Гаалийн газартай хамтран Японоос орж ирж байгаа суудлын автомашин, түүний сэлбэг хэрэгсэлд цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийж, 20 автомашиныг бага хэмжээний бохирдолтой гэж тогтоосон. Тэдгээр автомашинуудын наймыг нь өнгөрсөн есдүгээр сард манай байцаагч нар ОБЕГ-ын Аврах тусгай ангийнхантай хамтран бүрэн цэвэрлэж эздэд нь хүлээн өгсөн. 

Харин өнөөдөр /өчигдөр/ арван машиныг улсын тусгай хамгаалалттай газарт аваачин цэвэрлэхээр ажилдаа ороод байна. Автомашинуудын бохирдлын хэмжээнээс шалтгаалж цэвэрлэгээг хэдий хэр хугацаанд хийх нь тодорхой болно. Одоогоор цэвэрлэгээний ажил хэзээ дуусахыг мэдэхгүй байна" гэв.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 843 | Added by: beatbox_battle | Tags: Цацрагийн бохирдолтой автомашинууды | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]