7:44 PM Ч.Санжаадамба: Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй л байна шүү | |
Арын сайхан Хангайн хүчит бөхчүүдийн нэг Ч.Санжаадамба Гиннесийн номд бүртгүүлэх, дэлхийн түүхэнд анхдагч 6002 бөхийн барилдаанд одтой барилдаж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөсөнд нутгийнхан нь талархаж байна. Тэгш ойн жилд долоо давж, заан цол хүртсэн хүртсэн Архангай аймгийн Хашаат сумын харъяат Ч.Санжаадамба 13 давснаар Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх барилдаанд Монгол Улсын отгон аварга С.Мөнхбатыг өвдөг шороодуулан түрүүлсэн билээ. Тэрээр энэ том хүндлэлийг хүлээх баярт мөчдөө "Сэтгэл маш их хөдөлж байна шүү. Ийм нэр хүндтэй барилдаанд түрүүлсэн учраас сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй л байна шүү. Маш хэцүү барилдаан хийж түрүүллээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ жилийн наадмын түрүү бөхийг давсныг та бүхэн харсан байх. Хязгааргүй баярлаад, сэтгэл хөдлөлөө өөрийн эрхгүй ил гаргасан шүү. Бөх сонирхогчид минь үүнийг зөвөөр ойлгоорой” хэмээн өгүүллээ. | |
|
Total comments: 0 | |