Main » 2011 » аравдугаар сар » 19 » Чадахгүй юм самардаж онигоо болж байхаар чаддаг ганцаа хий л дээ
7:28 PM
Чадахгүй юм самардаж онигоо болж байхаар чаддаг ганцаа хий л дээ

Загварын тайзнаа найман жил гунхаж яваа загвар өмсөгч Пүрэвдуламыг манай загварын акулууд ирээдүйтэй, Fасе сайтай загвар өмсөгч гэж үнэлдэг. Гэвч багын мөрөөдлөө биелүүлэхээр урлагийн тайз руу урвасан. Загвар өмсдөг  бүсгүйчүүдтэй нийлж "Саtwalkнэртэй хамтлаг байгуулаад бараг жил гаран болж буй. Харин энэ хугацаанд дуучин Дашдондогоос хамтлагийн нэрээ ч тайлбарлаж чадахгүй байж хэлтэй хүн болж жүжиглэлээ гэх хатуухан зэм хүртсэн. Гэсэн ч халшралгүй хэд хэдэн дуу гаргаж "Чам руу нэртэй анхны дуу нь нэг хэсэг хитэд тэргүүлж энэ л дуугаараа өөрсдийгөө рекламдсан. Харамсалтай нь сайхан бие хаа, царай зүсээрээ дуучин болчихно гэж төсөөлсөн нь эндүүрэл болов бололтой. Тэд саяхан нэгэн компанийн ойд уригдан ам барин дуулж байгаад баригдаж, онигоо болжээ. Тайзан дээр гунхалзан гарч ирсэн тэднийг хэр дуулах бол гэж хүлээж байсан зочид тэдний ийн фактлахыг хараад "Тэртээ тэргүй дуулахгүй байсан ч сайхан энэ хүүхнүүд зүгээр л миссээ хийгээд явбал дээр дээ. Ингэж хөгөө чирж байхаар тайз тойроод хэд сайхан алхчихсан бол" гэж ам уралдан өрөвдсөн сурагтай. Нээрээ ч чадахгүй олон зүйл самардаж онигоо болж байснаас чаддаг ганцаа сайн хийгээд явбал болох дог оо. "Asian model-2011” тэмцээнээс шилдэг моделийн шагнал хүртэл хүртэж байсан мисс бүсгүй минь зүгээр л миссээ хий л дээ. Ядаж нэр цэвэр явахаа бод л доо.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 660 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]