9:25 PM Чихүүр хорхой хоёр эрхтэнтэй | |
Чихүүр хорхой хоёр эрхтэнтэй
Амьтдын бэлгийн амьдралын хачирхалтай сониныг та бүхэндээ хүргэж байна. Эрэгчин төлөгч шавьжийг аюулгүй сексийн билэг тэмдэг хэмээн нэрлэж болно. Уг нь тэр эмэгчнийхээ нуруун дээр үсэрч гараад бат гэгч нь бэхлэгдэн, ажлаа амжуулчихаад л харайгаад явдаг. Гэхдээ тэр эмэгчнийхээ эрүүнд хүрвэл толгойгүй болох тул гулсах хэрэгтэй болдог байна. Эрэгчин төлөгч шавьж эмэгчнийхээ хоолны дуршлыг сайн үнэлж чаддаг. Тиймээс ч өлсгөлөн эмэгчнийг тоодоггүй аж. Хар бэлэвсэн эм аалзны эмэгчин нь яг л төлөгч шавьж шиг. Эрэгчнээ идвэл хүүхдүүд нь өсч бойжих гол тэжээл болдог аж. Чихүүр хорхой хоёр эрхтэнтэй. Эдгээр нь чихүүр хорхойн биеэс урт бөгөөд маш хэврэг, амархан хугардаг байна. Тиймээс ч энэ амьтан нөөц эрхтэнтэй төрсөн биз. Шошны цохны эмэгчин нь эрэгчнийхээ үрийн шингэнээр хээлтэхийн оронд уухыг илүүд үздэг. Эрэгчин найман хөлт нядмар бэлэг эрхтнээ эмэгчнийхээ биед үлдээдэг. Дараа нь түүнд шинэ эрхтэн ургадаг байна. Харин хуучныг нь загасчид заримдаа эмэгчний биеэс олдог аж. Газар дундын тэнгисийн эхиура өтний авгалдай нас биед хүрсэн эмэгчнийхээ биед ороход эмэгчин нь авгалдайг жижигхэн эрэгчин болгож хувиргадаг бонеллин хэмээх тусгай бодис ялгаруулдаг. Үүний дараа эрэгчин түүний ам руу гулсаж ороод саванд нь хүрдэг байна. Эмэгчний биед эрэгчин нь шимэгч байдлаар амь дардаг бөгөөд түүнийг хээлтүүлж өгдөг. Ургамлын ширхийн эмэгчин нь дотно харилцаанд оролгүйгээр үржиж чадна. Гэхдээ тэд жилд нэг удаа эрэгчинтэйгээ эвцэлддэг. Яагаад ингэж цагийг дэмий үрнэ гэж? Учир нь ургамлын ширхэд бэлгийн замаар дамждаг халдвар хэрэгтэй. Эдгээр нянгуудын ихэнх нь эмэгчинд ашигтай байдаг гэнэ. Эм цацагт хяруулын өндгөн эс эр эс бус, өндгөн эс бүтээхэд саад болдог бүтээгдэхүүнтэй нэгдэхээр партеногенезээр (охин үржил буюу бэлгийн бус үржлийн хэлбэр) үрждэг. Мэдээж ингэж бий болсон үр төл үхэх нь их байдаг. Зарим загас, "мөөгөн” шүр, тэр бүү хэл, зөгий хүртэл амьдралын хүнд үед эр нь эм болж хүйсээ сольдог. Энэ нь цаг агаарын байдал таагүй үед илүүтэй ажиглагддаг байна. | |
|
Total comments: 0 | |